Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр …
Tag Archives: нийслэл
January, 2015
-
5 January
Нийслэлийн орлогч нар цалингүй ажиллана
Шинээр баталсан 2015 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн Засаг даргыг 2 орлогчтой ажиллахаар тогтоосон. Тэгвэл хотын мэр Э.Бат-Үүл 6 орлогчийнхоо 4-ийг нь цомхотгохгүйгээр бүгдийг нь албан тушаалд нь хэвээр нь үлдээхээр болжээ. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын орлогч нар албан тушаалтайгаа үлдэж, өнөөдрөөс эхлэн цалингүй ажиллахаар болсон байна.
-
4 January
Хотын дарга хоёр орлогчтой, зөвлөхгүйгээр ажиллана
Дэд дарга, орлогч, зөвлөхүүд өнөөдрөөс албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа. 2015 оны төсвийн тухай хуульд хотын болон аймаг, сум, агентлагийн дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан. Нийтдээ ийм албан тушаал эрхэлж буй 345 хүн байсан бөгөөд эдгээрийг цомхотгосноор урсгал зардлыг 2.960.4 сая төгрөгөөр хэмнэх боломжтой болж байгаа юм. Хууль хэрэгжиж эхэлснээр хотын дарга хоёр орлогч, орон тооны …
-
4 January
Нийслэл ажилгүйдэл, аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны анхны ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныханд өглөө. Энэ оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлэх, зам засвар, шинэчлэлт, барилга, байгууламж, тохижилтын ажлын төлөвлөгөө, графикийг урьдчилан гаргаж, ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт, шуурхай зөвлөлгөөний хуралд гэмт …
-
4 January
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2014 оны анхны шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн нийт дүүргүүд дээр гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад хулгай, дээрэм, архидан согтуурч танхайрах, согтуугаар авто замын хөдөлгөөнд оролцох гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байна. Харин онц, ноцтой томоохон хэмжээний осол гэмтэл буурсан …
-
4 January
16-р сургууль, 69-р цэцэрлэгийн гэмтэл гарсан дулааны шугамыг засварлана
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Хөрөнгө гаргах тухай” А/1060 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар дунд сургууль, 69 дүгээр цэцэрлэгийн гадна дулааны Ф150 мм-ийн 80 метр шугамд гэмтэл гарч сүлжээний усны алдагдал ихээр бий болсоноос, тоног төхөөрөмжүүд алдаа зааж аваарийн байдлаар зогсох, цаашлаад хөлдөх нөхцөл байдал …
-
2 January
“Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн борлуулжээ
Сонгинохайрхан дүүргийн 2-р хороонд оршин суугч, 25 настай, эмэгтэй, иргэн Б Баянзүрх дүүргийн 14-р хороо Нарантуул ОУХ төв дээр “Grey Goose” архийг хуурамчаар үйлдвэрлэн зарж борлуулж байсныг Хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын газрын алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Иймээс иргэд та бүхэн анхаарал сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
December, 2014
-
30 December
Нийслэлээс хувийн хэвшлийнхэнд 10 цэцэрлэг шинээр байгуулах эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/1067 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”, Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”, Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, …
-
30 December
“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн 21 цагт эхэлнэ
Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан 12-р сарын 31-ний үдэш “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн 21 цагт эхэлнэ. Цэнгүүний ерөнхий найруулагчаар ДБЭТ-ийн найруулагч Сарантуяа ажиллаж байгаа бөгөөд цэнгүүнд “Шар айраг”, “Sweetymotion”, “Ньюанс”, 3 охин, “Улаан сарнай”, Чинбат, Наран, Болд зэрэг хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх юм. Цэнгүүний үеэр талбайн өмнө хэсэгт …