Цагдаагийн ерөнхий газраас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Дорноговь аймгийн шинжээч талийгаачийг”Биедээ ил харагдах гэмтэл шархгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ бид дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг …
Tag Archives: онцлох
January, 2019
-
25 January
Ерөнхий сайд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн хэргүүдийн бодит үнэнийг тогтоохыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.25/Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нартай уулзаж дараах үүргийг өглөө. Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг …
-
25 January
М.Энхболд: Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно
УИХ-ын дарга М. Энхболд цаг үеийн асуудлаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын …
-
25 January
Л.Зэндмаа:Сар шинийн баяраар бага насны хүүхдээ айлаар авч явахгүй байхыг зөвлөж байна
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд: Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх болон …
-
25 January
Амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа. Ингээд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн …
-
24 January
Цагаан сарын барилдаан бөхийн өргөөнд болно
Монголын Үндэсний бөхийн холбооны асуудлаар маргаантай байсан талууд өчигдөр/2019.01.23/ уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Холбоо маргаантай байгаа ч бөхчүүд уулзаж, “Ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Бөхийн өргөөг хэвийн үйл ажиллагаанд оруулж, сар шинийн баярт зориулсан барилдааныг өргөөндөө зохион байгуулахаар болсон байна. Мөн МҮБХ-ны ээлжит “Их Эе” хурлыг ирэх хоёрдугаар сарын 16-д зохион байгуулахаар санамж бичигт тусгажээ. Уулзалтад МҮБХ-ны төлөөлөл болон дархан …
-
22 January
Х.Тэмүүжин: Бид хятадаас нэг ч түүхий эд авч ашигладаггүй
Сүүлийн үед гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор хэрэглэгчдийн дунд хиам болон хагас, бүтэн боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнд эргэлзэх байдал үүсээд байгаа. Тиймээс бид “Очир Дагинас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Сайн байна уу, сүүлийн үед Монгол Улсад гахайн мялзан өвчин илрээд байгаа нь танай бизнест хэрхэн нөлөөлж байна вэ? -Монгол Улсад гахайн мялзан өвчин илэрсэн харамсалтай тохиолдлууд бүртгэгдээд байна. Үүнээс …
-
21 January
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал багасжээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ–аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн …
-
21 January
Б.Батшагай:3.3 тонн гахайн махыг устгалд оруулсан
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа үйлчилгээний газруудад хяналт тавьж ажилласан талаар өнөөдөр /2019.01.21/ мэдээлэл хийлээ. Тус газраас нийт 158 аж ахуй нэгж,108 худалдааны төв, зах, нийтийн хоолны газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар 518 зөрчил илрүүлж, 69 аж ахуй нэгж, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Үүнд хаяг шошго нь тодорхойгүй, …
-
18 January
Тэтгэврийн зээлийн хүүг хоёр хувиар буурууллаа
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж тэтгэвэр зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах хүрээнд манай яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж жил бүр тодорхой хувиар …
-
18 January
Авлигатай тэмцэх газарт Х.Баттулгын гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол,мэдээллийг шалгуулахаар шилжүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр иргэний хувиар Улсын Ерөнхий прокурорт хандаж гаргасан “Монгол Улсад ашиггүй байдлаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурлаар батлуулах гэж байсан үйлдлийг шалгуулах тухай” гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, 178 хуудас баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын …
-
17 January
С.Амарсайханыг дэмжсэн саналыг 60 тэрбумынхан будлиантуулжээ
Өчигдөр болсон НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг томилох сонгууль болж, хоёр ч удаагийн санал хураалт явагдлаа. НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комиссын таван гишүүний олонхи нь Ц.Сандуй тэргүүтэй 60 тэрбумын багийн “төлөөлөл”байв. Эхний санал хураалтад НИТХ-ийн 43 төлөөлөгч оролцоход 22 төлөөлөгч С.Амарсайханыг дэмжиж, 21 төлөөлөгч С.Мөнхчулууныг дэмжсэн байв. Өөрөөр хэлбэл эхний санал хураалтанд нэр дэвшигч С.Амарсайхан хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналыг …
-
16 January
0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт ихэсч байгаатай холбогдуулан өчигдөр /2019.01.15/ Улсын онцгой комиссын хуралдаанаар үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох саналыг гаргасан. Уг саналыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж 0-5 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд гурваас тав хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргалаа. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон …
-
16 January
Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүллээ
Засгийн газрын өнөөдрийн /2019.01.16/ээлжит хуралдаанаар ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргажээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 408 мянган ахмадын тэтгэврийг ирэх сарын 01-нээс нэмэх шийдвэр гаргасан байна. Тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байсныг 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянга байсныг 270 мянга болгох шийдвэр гаргасан гэдгийг ХНХ-ны сайд С.Чинзориг хэллээ.Мөн нийгмийн халамжийн сангаас олгож буй 155 …
-
16 January
Д.Сарангэрэл:Эмч нарын цалин 122-273 мянган төгрөгөөр нэмэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар эмч нарын цалинг 21.3-47.1 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл“Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.2018 оны 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааллыг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн. Үүний …