УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.24/ хуралдаж, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Монгол Улсад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар нийт 689,432 хүн өвчилсөн бөгөөд 711,792 …
Tag Archives: онцлох
December, 2021
-
23 December
Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг “Алтан очир” одонгоор шагнав
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарыг Монголын Үндэсний Олимпын хорооны “Алтан очир” одонгоор шагналаа. Шагналыг Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулав. Шагнал гардуулах арга хэмжээний үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Монгол үндэсний бөхийг цэвэр ариун байлгах, допингоос ангижруулах чиглэлээр оройлон оролцож буй та бүхний зүтгэлийг Монголын Үндэсний Олимпын хорооноос үнэлж энэхүү шагналаа гардуулж …
-
23 December
Зэвэгийн Дүвчинд Ардын багш цол хүртээлээ
Чөлөөт бөхийн холбооны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагнах тухай зарлиг гаргалаа. АРДЫН БАГШ ЦОЛООР: Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, мэдлэг, ур чадвараа дайчлан олимп, тив, дэлхийн тэмцээнд алдар нэрээ цуурайтуулсан олон тамирчин бэлтгэн дасгалжуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гарамгай амжилт гаргасныг нь үнэлж Монгол …
-
23 December
Н.Тэмүүлэн:Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгч “С”-ийг ажлаас нь чөлөөлсөн
АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа. -АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.Бодит байдлын …
-
22 December
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов. …
-
22 December
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн болон гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах үүрэг өглөө
Эрүүл мэндийн сайд С.Энхболд хилийн болон гэрийн тусгаарлалтын хяналтыг сайжруулах үүрэг өглөө Коронавируст халдварын Омикрон хувилбараас урьдчилан сэргийлэх, дотоодод тархахаас хамгаалах зорилгоор авч буй арга хэмжээг эрчимжүүлэх, чиглэлээр Эрүүл мэндийн салбарынхан зөвлөлдлөө. Уг хуралд Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагын удирдлагууд оролцсон юм. Нэн тэргүүнд хил дээр авч буй хяналтын арга хэмжээг улам чангаруулах чиглэлээр …
-
21 December
Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бид 2021 оныг “e-Mongolia”-д 600 үйлчилгээг нэвтрүүлснээр үдэж байна. Энэ …
-
20 December
Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо
НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, “Нийслэлийн шилдэг хүүхэд”, “Шилдэг залуу”, Залуучуудын хөгжлийг дэмжигч ээлтэй байгууллага”, “Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага”, “Шилдэг эцэг, эхийн зөвлөл”-ийг шалгаруулав. Энэ жил “Ковид-19” цар тахлын үед өөрийн мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ бүтээлч шинэлэг санаачилга өрнүүлэн, урлаг, спортын төрлөөр анги хамт олноо манлайлан суралцаж …
-
20 December
Улаанбаатар хотод 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
20 December
Түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг 102 дугаарын утсаар авдаг боллоо
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны …
-
17 December
Б.Мөнхжаргал: Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчийн тоо 150-200-аар нэмэгддэг
Нийслэл хотын зам талбайг цас мөсгүй, халтиргаа гулгаагүй байлгах гэж хичээн ажилладаг зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачаалал болоод техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхжаргалтай ярилцлаа. -Цас цэвэрлэдэг техник хэрэгслийн хүрэлцээ хэр байдаг вэ? -Нийслэлийн хэмжээнд тусгай зориулалтын 85 техник хэрэгсэл байдаг. Тэрхүү техник хэрэгслээр халтиргаа …
-
17 December
В.В.Путин:Ойрын хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийлээ. ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН: “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын …
-
17 December
Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн Аварга боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар …
-
15 December
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар …
-
15 December
Омикрон хувилбарыг PCR ашиглан илрүүлэх боломжтой
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих Түр хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хуралдаанаар цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон УОК, Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөллийн …