Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо. Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд …
Tag Archives: онцлох
January, 2022
-
4 January
“Web awards” наадмын шилдгүүд тодорлоо
Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Корпорайт центрт боллоо. Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм. Энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм …
-
4 January
Цэргийн бүртгэлийг цахимаар хийлгэх боломжтой боллоо
Улс орон даяар цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 05-аас эхлэхтэй холбогдуулан Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас өнөөдөр /2021.01.04/ мэдээлэл хийлээ. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулах юм. Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж: Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол …
-
4 January
Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгоно
БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээллийг …
-
3 January
Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд …
December, 2021
-
31 December
Л.Оюун-Эрдэнэ: 2022 онд хүн төрөлхтөн цар тахлыг бүрэн ялж, энгийн амьдралаа эргүүлэн авчирч чадна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчиддаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол …
-
31 December
Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжих Нийгмийн бодлогын хувьсгалаа амжилтад хүргэх нь чухал байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Дэлгэр Монгол орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрд аж төрөн, амьдарч суугаа Элэг нэгт эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй Шинэ 2022 оны баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Улирч буй 2021 онд дэлхий дахиныг хамарсан КОВИД-19-ийн цар тахал улс орны маань эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд амаргүй …
-
31 December
Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 2022 оны зургадугаар сар хүртэл төрөөс хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төрөөс хариуцна. Үүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг нийгмийн хариуцлагын …
-
31 December
Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит шагналыг 33 дугаар сургуулийн сурагч Т.Эрдэмд гардууллаа
2021 оны 10-р сард сурагч хүү галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан тухай мэдээлэл онцгой байдлын албаны вэбсайтад гарсан. Энэ мэдээллийн мөрөөр нягтлахад хүнлэг энэрэнгүй байж, эр зориг гаргасан хүү 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Эрдэм болохыг мэдсэн юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тухайн үед хүүг нэрэмжит шагналаараа шагнах тухай цахим орчинд мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Т.Эрдэм хүүг …
-
29 December
ФОТО: Төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1911 оны энэ өдөр 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг халж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөн, …
-
28 December
МҮОНРТ-ийн тоймч Ж. Алтангэрэлд Соёлын Гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбар салбарын тэргүүлэх зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. …
-
28 December
С.Наран:Миний дууг сонсдог, намайг хайрладаг бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад анхны таван яам байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбар бүртээ үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт уран бүтээлч, поп …
-
28 December
“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад нэр дэвшиж буй 10 багшид батламж гардуулж, зөөврийн компьютер бэлэглэлээ
Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна. Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд …
-
27 December
Ш.Гунгаадоржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон …
-
24 December
П.Нямдаваа, А.Нота нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон, медалиар шагналаа. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛООР: Дэлхийд үнэлэгдсэн олон бүтээл туурвин нээлт хийж, вирусологи, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, вирусологич, төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор, Эрүүл мэндийн яамны Дархлаажуулалтын …