Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнд Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн “Сэргийлэгч” баг тэргүүлжээ. Баянгол дүүргийн Улсын тэргүүний “Оюуны ундраа” цогцолборын “Ундраа” баг удаалж, Хөдөлмөрийн гавьяаны улааны тугийн одонт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг гуравдугаар байр, Баянзүрх дүүргийн “Цогцолбор” сургуулийн “Хүчит шонхор” багийн хүүхэд багачууд тусгай байранд шалгарсан байна. Хүүхдийг зам …