Чингэлтэй дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ц.Баатархүү Чингэлтэй дүүргийн 16-р хорооны хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичиг олгожээ. Энэ үеэр Ц.Баатархүү төлөөлөгч хэлэхдээ: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн хүүхдүүдээс тусгаарлах нь тэдний хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлдөг . Тэд бусад хүүхдүүдтэй хамт суралцах, тоглож наадах, амрах эрхтэй. Эдгээр хүүхдүүдийг маань хүүхдийн буян заяа үргэлж түшиж байх болтугай. Дүү нартаа амжилт хүсье” …