“Тhor” танигдахгүй болжээ

download (1)Аянгын эзэн “Thor” буюу жүжигчин Крис Хемсворт Холливудын ертөнц дэх хамгийн боди эрчүүдийн нэг билээ. Сүүлийн үед хамгийн өндөр орлоготой байгаа Крис “In the Heart of the Sea” хэмээх шинэ кинонд тоглохын тулд ингэж турсан бөгөөд анхандаа өдөрт авдаг илчлэгээ 500-аар бууруулж байгаад аажмаар 600, 700 гэх мэтээр бууруулсаар ийнхүү турсан байна. Учир нь “In the Heart of the Sea” /Тэнгисийн төвд/ хэмээх кинонд далайчид хязгааргүй далайн дунд төөрч, олон хоног өлсч басхүү тэнгисийн аймшигт араатантай нүүр тулдаг учраас энэхүү кинонд боди залуу тохирохгүй байсан юм. Тиймээс Крис дүрдээ орохын тулд ийнхүү турсан байна. Тэрбээр өнгөрөгч ням гаригт энэхүү зургаа өөрийн “инстаграмм”-даа оруулж олныг цочирдуулсан юм. Дашрамд дурдахад, бүтэн жил гаруйн хугацаанд хийгдсэн энэхүү кино ирэх 12 дугаар сарын 11-нд АНУ-ын кинотеатруудад нээлтээ хийж бөгөөд тун удахгүй Монголын кинотеатруудаар гарах юм.

2EB5073E00000578-3329701-Skin_and_bones_Just_tried_a_new_diet_training_program_called_Los-m-2_1448235966219 2EB526A600000578-3329701-image-a-8_1448237098579

Э.Төгс

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …