Өндөр настай, нутаг орондоо хvндтэй хvмvvстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хvн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хvний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хvн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зvvн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, vсгийн толгойг буруу харуулахгvйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгvй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. Цагаан сарын vеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хvндэтгэх, агсам согтуу тавих, хэрvvл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, vрлэг зарлагыг хэтрvvлэх бvдvvлэг vг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо, мэндтэй хvндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай.