Хүй долоон худагийн “хүйс”-ийг хятадууд хөндөж эхлэжээ

 

IMG_1750Энэ жилийн баяр наадмыг Шинэчлэлийн засгийн газраас нэлээд хөрөнгө хүч зарж, өргөн сайхан наадамлуулахаар шийдсэн. Тэр ч байтугай эрх баригчдын зүгээс 50 гаруй тэрбум төгрөгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн байгууллага, онлайн парламентийн төлөөлөгчдийн  хурц эсэргүүцэлтэй тулгарсны  дараа  наадам тэмдэглэх эл төсвөө бууруулсан. Гэхдээ Хүй 7 худаг болон төв цэнгэлдэхэд баригдах гол бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх нь хэвээр үлдсэн. Барагцаагаар эдгээр бүтээн байгуулалтын ажилд 30  гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Товчондоо, Хүй долоон худгийг “хүйсийг нь сольсон” мэт өөрчлөхөөр болсон.

Баяр наадмыг зохион байгуулах комиссын зүгээс наадмын хурдан морь барины газар болох Хүй 7 худагт үзэгч наадамчид жилийн жилд шороо тоосон дунд, тав тухгүй, зогсоогоор нь морь үздэг явдлыг энэ жилээс эцэс болгох үүднээс тэнд олон бүтээн байнгуулалтын ажил  төлөвлөгдсөн. Тухайлбал, 7000  авто машины зогсоол, үзвэр үйлчилгээ, жуулчидад  зориулсан  талбай, 3000 гаруй үзэгчдийн угсардаг сандал, 200 гаруй хогийн сав байршуулах гээд олон ажлыг нэрлэж болно.

IMG_1761

Энэ бүх ажлыг тендер зарлахгүйгээр, гүйцэтгэгчийг  шууд сонгож ажилд нь гаргахаа наадам зохион байгуулах комиссыхан  олон нийтэд мэдээлж,  ингэхдээ үндэсний компани үйлдвэрлэлүүдээ дэмжих байдлаар ажлаа явуулна гэсэн. Автомашины зогсоолыг эко хавтангаар хийж,  зүлэг ногоо ургах боломжийг  бий болгоно гэж ярьж байсан.

Гэвч харамсалтай нь тэдний  энэ ярьсан бүхэн цаасан дээр л үлдэх нь бололтой. Хүй долоон худагт хийгдэж байгаа автомашины зогсоолыг барих ажлыг нэр бүхий дотоодын  6 компани явуулж байгаа  гэх боловч  үнэн хэрэгтээ  эдгээрээс “Танан эрдэнэ” гэх  ХХК  хятад ажилчдаар зам барилгын ажлыг гүйцэтгүүлж байна. Тэд тендергүйгээр ажил гүйцэтгэх гэрээ хийхдээ монгол компани гэсэн боловч үнэндээ хөлсний хятад ажилчид ажиллуулж байна.  Тэгээд ч зогсохгүй бусад компаниуд эко хавтангаар машины зогсоолын хажуу талыг эгнүүлж байхад,  хятад ажилчидтай “Танан эрдэнэ” компанийхан хэдэн нүх гаргаад цемент цутгаж эхлээд байна.

IMG_1793Эко хавтангаар зогсоолын хоёр талыг хийж байгаа  монгол компаниуд

Хэрэв анхнаасаа  цемент цутгах байсан бол байгальд ээлтэй эко хавтанаар зогсоолын хажуу талыг барина гэсэн шийдвэр яах гэж  гаргасан юм бол…

Эсвэл эко хавтангаар барих ёстой шийдвэрийг ямар албан тушаалтан, хурган дарга өөрчлөх шийдвэр  гарагж,  цементээр цутгуулах болсон юм бол…

Бас монгол хүн ажилтай, ажил орлоготой болох ёстой бүтээн байгуулалтын ажилд яагаад монгол нэртэй, хятад ажилчидтай компани оролцох болсон юм бол…

Яагаад Чингис бондын “Гудамж” төслөөс санхүүжүүлж байгаа энэ их хөрөнганд хяналт тавих ажилтан нь би мэдэхгүй, дарга нар мэднэ гэж хариулж байгаа юм бол…

 IMG_1818 IMG_1836

IMG_1827Хоолой тавьж нүх гаргаад шууд цемент цутгаж байгаа хятад ажилчид

Эцэст нь хэлэхэд  Чингис бондын мөнгөөр барьж байгуулж байгаа Хүй Долоон худагийн зам барилгын ажлыг хятадууд гүйцэтгэж, гүйцэтгэхдээ эко хавтан хэрэглэлгүй шууд цементээр цутгаж   ажлаа хөнгөвчилж байгаа,  гадныханд бид хөрөнгө оруулалт хийж байгаа нь хир оновчтой  вэ гэдэг асуултыг наадмын комиссынхноос асуумаар байна. Монголын компани нь хотоос эко хавтан зөөж, замаа барьж байхад, яагаад хятадууд  ажилчидтай компани нь  цементээр цутгаж байна вэ?

Бид энэ талаар дахин сурвалжлах болно.

 

Ц.Мөнх

ugluu-logo

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …