Ойлголцол зөвшилцлийг бус хүч түрэмгийллийг илүүд үзэх засаг төр

11011578_1402269423417571_6076939720606203001_nАрдчилсан улс оронд ямарваа асуудалд цэрэг цагдаагийн хүч хэрэглэхэээс илүүтэй харилцан ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэдэг. Одоогоос нэг жилийн өмнө Украйн улсын иргэд төр засгаа буруутган жагсаал цуглаан хийж,  цагдаа хүчний байгууллагын ажилтнуудтай сөргөлдөх үеэр засаг төрөөс нь иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэн мэргэн буучдыг байлдааны сумаар буудахыг зөвшөөрснөөс болж 100 гаруй энгийн иргэд амиа алдсан байдаг. Үүний дааа Украйнд төр засгийн эсрэг “босох” иргэдийн тэмцэл  дээд цэгтээ хүрч олон үйл явлдууд болж өнгөрсөн ч эцэст нь Украйн улс, Украйны ард иргэд хожоогүй. Иргэдийнхээ эсрэг “буу шагайсан” засаг төр ямар үр дагаварт хүргэдэгийг Украйн улсын жишээ  дэлхий дахинд  тод томруун харуулсан.

 Аливаа ардчилсан улс орон бүрийн иргэдийн дунд засаг төрийн бодлого шийдвэрт таагүй хандах, шүүмжлэх, улмаар жагсаал  цуглаан зохион байгуулах явдал түгээмэл байдал. Ийм тохиолдолд  төр засгийн зүгээс аль болох, ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэдэг  бөгөөд үнэхээр тухайн үйл явдал нь олон нийтийн эрх ашигт харшлах шинжтэй болох тохиолдолд хүч хэрэглэх явдал байдаг. Ийн Манай улсын  хувьд 2008 оны 7 сарын 1-ний өдрийг эс тооцвол тайван жагсаал цуглаан, улс төрийн өлсгөлөн суулт цөөнгүй болж,  тэр бүр цэрэг  цагдаагийн хүчээр бус харилцан зөв шийдэл, ойлголцлын үр дүнд зогсож байсан байдаг. Түүгээр ч үл барам өнөөгий Засаг төрийн  эрх барьж байгаа Ардчилалсан намынхан анх улс төрийн тэмцлийн хурц хэлбэр болох суулт, өлсгөлөнгөөр дамжиж тухайн үеийн Засаг төрийг огцоруулах хүртэл арга хэмжээ авч байсан удаатай. Харин эдүгээ цаг үе өөр болжээ.

Ноён уулыг ухуулахгүй байхын төлөө тэмцлийн хурц хэлбэрийг сонгоод байсан  “Босоо хөх Монгол”  бүлгэмийн  залуусыг элдвээр гүтгэн мөнгө төгрөг авч өлсгөлөн суулт зарлаж байгаа  мэтээр элдэв цуу яриа, мессэжийг эхлээд нийгэмд тараагаад түүний араас “чоно борооноор” гэдэгчлэн  урьд шөнө 23:00-00 цаг үеийн үед Хилмэгдэлтийн хөшөөний дэргэд Ноён уулаа хамгаалахаар зорилго нэгдэн өлсгөлөн зарлаад 13 хонож байсан иргэдийг цагдаагийн тусгай  албаны  албан хаагчид хүчээр тарааж,  өлсгөлөн зарласан иргэдийг эмнэлэгт албадан хүргэжээ.

Үргэлжлэлийг  энд  дарж уншина уу

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …