Цагаан сарын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шоронд олон жил хоригдсон Л.Бямбасүрэнд уучлалт үзүүлсэн. Энэ үйл явдалтай зэрэгцэн Л.Бямбасүрэн нь 33 жил уулзаагүй хүүхэдтэйгээ уулзах хувь тохиож, энэ талаар хэвлэл мэдээллийнхэн олон түмэнд хүргэсэн. Гэтэл Л.Бямбасүрэнгийн 10 гаруй жилийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт нэг биш хоёр хохирогч байгааг онцолж эхэллээ.
Хамгийн гол нь хүний өнгөрсөн амьдралыг сөхөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг зарим иргэд хэлж байгаа ч Ерөнхийлөгчийг уучлал үзүүлж байгаа хүнээ судалдаггүй нь харагдлаа гэж олон нийт үзэж байгаа юм.
Л.Бямбасүрэнгийн хувьд 2004 онд нөхрөө хөнөөгөөд бас зургаан хүүхдийг өнчрүүлж ээжийнх нь аминд хүрсэн талаар зарим хэвлэлээр бичиж байна. Талийгаачийн ар гэрийнхэн телевизийн нэвтрүүлэгт гомдолтой байгаа бөгөөд Л.Бямбасүрэнгээр бүх үнэнийг яриулж, өөрсдөөс нь уучлалт гуйлгаж дахин нэвтрүүлэг хийхийг хүсч байгаа аж.