Иргэд автобусаар зорчихдоо цахим карт уншуулж үйлчлүүлнэ

32_6d703746f6b4b0694cafc7a470c27a2e8b124ab1Иргэд автобусаар зорчихдоо тасалбар худалдаж авалгүй, цахим карт уншуулж, үйлчлүүлэх ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хоёр чиглэлд туршиж үзэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Доржпалам “Энэ үйлчилгээг ирэх сарын 1-нээс турших бол тав, зургаадугаар сард тоног төхөөрөмжүүдийг нийтийн тээвэрт суурилуулах ажлыг зохион байгуулахаар болсон. Наадмын дараагаас энэ үйлчилгээ бүрэн нэвтэрнэ. Иргэдэд карт олгох ажлыг “Улаанбаатар смарт карт” компани хариуцаж байгаа. Ойролцоогоор 500 цэгт цахим карт цэнэглэх төхөөрөмж суурилуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Албаныхны ярьж буйгаар иргэн бүр нийтийн тээврээр зорчихдоо цахим карт авна гэж байгаа бөгөөд ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаагийн ажилтнуудын картад мөнгө суулгах уу, эсвэл хугацаатай карт олгох уу гэдгийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа ажээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …