Adidas брэнд нь “Оросод болж буй эдийн засгийн хямралаас болж 200 дэлгүүрээ хааж байна” гэж мэдэгдлээ. Газрын тосны хямдрал, барууны хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт маш хүчтэй нөлөөж байна. Рублийн ханш унаснаас зургаан сарын дотор л гэхэд Adidas брэнд орлогынхоо 40 хувийг алдаад байгаа юм. Хэдийгээр инфляци өссөөр байгаа хэдий ч ДНБ-ий хэмжээ таван хувиар буурчээ. Adidas брэнд Орос улс даяар нийт 1000 орчим дэлгүүртэй ч эдийн засгийн хүндрэл тэднийг шахан гаргаж байна. Тус компанийн захирал Herbert Hainer “Өргөн хэрэглээний барааны зах зээлд бид тодорхой хэмжээгээр удирдагч байсан. Гэсэн хэдий ч зах зээлийн хямрал бидний сэтгэл зүй, мөн эдийн засагт хүчтэй нөлөөж байна” гэж мэдэглээ. Германы спорт хувцасны бүлгийн хэлсэнээр “2014 онд нийт 650 сая евро олсон нь орлогын зорилтот түвшинээс даруй гуравны нэгээр бага байна” гэжээ. Зөвхөн Adidas нь Оросын зах зээлээс түлхэгдэж байгаа анхны барууны компани биш юм. Загварын брэнд болох Esprit, River Island гэх мэт хэд хэдэн компани Оросыг орхин яваад байна.
Б.Нарангэрэл