Зарим нөхдийн, номын мэргэн дүү нарын хүсэлтээр 1941 оны цэргийн тангаргийг шинэ үсэгт буулгаж хаана тасалж дуудахыг таслалаар хязгаарлан бичив. Дайны хүнд жилүүд байсан учир бас л хатуу тангараг байжээ.
Монгол ардын хувьсгалт цэргийн тангараг.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат би, ардын хувъсгалт цэргийн, тангаргийг хүлээж, шударга баатарлаг, сахилга баттай, сонор сэргэмж бүхий, байлдагч болохын дээр, цэргийн ба, улсын нууцыг хатуугаар хадгалж, цэргийн дүрэм заавраа, дарга комиссар нарын тушаалыг, үг дуу үгүйгээр, биелүүлэхийг тангарагламой.
Би, цэргийн аливаа нэгэн сургуулийг, шударгаар суралцан судалж, цэргийн ба, улсын эд хогшлыг, нүдний цөцгий мэт, аль болохоор хайрлан хамгаалахаа, хамгийн эцсийн амьсгалаа, цусны дуслыг дуустлаа, өөрийн ард түмэн, эх орон, нам засагтаа, үнэнч шударга болохыг тангарагламой.
Ардын хувьсгалт нам засгийн, тогтоол тушаалаар, өөрийн эх орон болох, [Монгол улсаа хамгаалах] даа, хэзээд бэлнээ, Монгол ардын хувьсгалт цэргийн, байлдагчийн хувиар, эх орноо хамгаалж, дайсныг бут цохин устгахын тулд, эрэлхэг чадвартай бөгөөд, өөрийн амь биеийг хайрлах үгүйгээр, тэмцэхийг батлан тангарагламой.
Хэрвээ би, санаатайгаар, эл тангараг юугаан гажуудуулан няцах аваас, Монголын хөдөлмөрчин олон түмэнд, үүрд жигшигдэн, хувьсгалт хуулийн хамгийн дээд, хэмжээгээр, шийтгэхэд, гомдохгүйг, тангараглан баталмой.
Гарын үсэг ….
Алдар цол …
Овог ….Нэр …
Ангийн албан газрын нэр …
.. он .. сарын -…. ны өдөр