Чингэлтэйчүүд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ

IMG_1106-1024x683Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 03.10-нд “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвийн ерөнхий захирал С.Ансетя, Аюулгүй байдал хариуцсан инженер С.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Засаг дарга Д.Ганболд “Бид жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ирсэн. Тэднийхээ ачааллаас үүрэлцэхийн тулд “Алтжин-Бөмбөгөр” төвд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ талбай түрээслэх хүсэлттэй байна.

Мөн Чингэлтэй хайрханы бэлд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 2 жилийн хугацаанд 10 мянга орчим мод тариалсан.

Ирэх хавар 5-р сараас мод тариалах ажил үргэлжилнэ. Үүнд “Алтжин-Бөмбөгөр” төвийн удирдлагууд, түрээслэгчид нийгмийн ухамсараараа оролцох байх” гэв. Түүнчлэн Сар шинийн босгон дээр дүүргийнхээ 90-ээс дээш насны азай буурлуудад хүндэтгэл үзүүлэх үеэр Эрдмийн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг дэмжиж байсныг дурдлаа.

IMG_1100-1024x683Дараа нь Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат “Алтжин-Бөмбөгөр” төвийн удирдлагуудтай уулзав. Тэрээр, “Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас бизнес эрхлэгчдээ дэмжсээр ирсэн. Манай дүүргийн Бизнес инкубатор төвийн бойжигчид бий. Тэднийг сургалтад хамруулж, төсөл бичиж ирэхэд нь зээл, тусламжид оролцуулж, үйлдвэрлэлийг нь дэмждэг ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нь орхигдуулдаг.

Тиймээс ”Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ тодорхой хугацаанд түрээсийн талбайтай болгоход дүүргийн Засаг даргын Тамгын газар холбогдох хэлтэс, төвөөс дэмжинэ ” гэв.

“Алтжин-Бөмбөгөр” төвийн удирдлагууд саналыг нааштайгаар хүлээн авч ойрын хугацаанд хариу өгч, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …