МУИС-ын ОУХНУС-ийн номын сан чөлөөт сонголттой боллоо

IMG_7506 МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн/ОУХНУС/ номын сан чөлөөт сонголттой болж, шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгааг тэмдэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус сургуулийн захирал С.Баттулга нээлтийн үеэр хэлэхдээ “Мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд орчин үеийн шаардлагад нийцсэн номын сан чухал үүрэгтэй. Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын орчин, үйлчилгээг эх орондоо бий болгох зорилготой энэхүү үйл ажиллагааг явуулсандаа баяртай байна. Эдгээр өөрчлөлтийг МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд бүтээлчээр хэрэгжүүлж эхэлсний нэгэн тод жишээ бол Монгол төрийн түшээдийн халааг бэлтгэдэг “ОУХНУС” болж байна” гэв.

IMG_7471ОУХНУС нь төрийн захиргааны мэргэжлийн ном сурах бичгээр хангагдсан Эрдэм шинжилгээ болон бакалаврын чөлөөт уншлагын танхимуудыг нээж, нийт эрдэмтэн багш, оюутнуудад үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлжээ.

Ёслолын арга хэмжээнд МУИС-ийн багш, оюутнуудаас гадна, шилдэг уншигчид, удирдлагууд, төрийн түшээд оролцлоо.

Л.Цэрэндолгор

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …