МХЕГ-ын эмийн хяналтын тогтолцоог үнэлнэ

653b71b6fe36c98300120c85f0b208edМХЕГ-ын дэд дарга Б.Эрдэнэбилэгт 2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүс хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн технологийн хэлтсийн багийн ахлагч Клара Тисоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Талууд манай улсад эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эм биобэлдмэлийн хяналтын үүрэг, оролцоо, эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх шаардлага, хамтран хэрэгжүүлж байгаа төсөл зэргийн талаар ярилцлаа.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл дөрөвдүгээр сард манай улсад ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмийн хяналтын тогтолцоог үнэлж, эмийн үйлдвэрүүдтэй танилцах юм. Цаашид эмийн хяналтад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх, чанарын гарын авлага боловсруулах, улсын байцаагч, эмийн шинжээч нарыг гадаадад сургалтад хамруулах талаар тохиролцлоо.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …