Монгол улсын хэрэглэгчдийн эрх ашиг Эрээн хотод хамгаалагдахаар боллоо

???????????????????????????????

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан ӨМӨЗО-ны Эрээн хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчоонд айлчилж тус газрын дарга Юү Хонг Ли-тэй уулзалт, хэлэлцээр хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ийнхүү Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоо нь манай улсын ШӨХТГ-тэй  хамтран ажиллах болсноор  манай улсын хэрэглэгчид  эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд  тус товчооны “Гомдол тоочин илчлэн мэдүүлэх” төвд хандаж болох бөгөөд энэ тохиолдол Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоо Монгол улсын иргэдийн гомдол саналыг хүлээн авч,  БНХАУ-ын аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой зөрчлийг арилгах, манай улсын иргэний гомдлыг барагдуулах үүрэг хүлээж байгаа юм.

Ингэсээр монгол иргэд Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажил үйлчилгээ авах, гүйцэтгүүлэх явцад эрх ашиг нь зөрчигдсөн тохиолдолд тус хотын Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны “Гомдол тоочин илчлэн мэдүүлэх” төвийн 12315, 7533315 гэсэн утас руу залган Монгол хэлтэй байцаагчид хандаж болохоос  гадна өөрийн биеэр очиж өргөдөл гомдлоо гаргасан тохиолдолд шуурхай шалгаж, тухай бүр хохирлыг барагдуулж байхаар талууд тохирлоо.

Мөн уг уулзалтаар Монгол улсын зах зээл дээр борлуулагдаж байгаа, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байж болзошгүй бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжийн талаарх мэдээллийг үнэн бодитоор өгөх, “Монголд үйлдвэрлэв” гэсэн хуурамч шошготой бараа бүтээгдэхүүнийг таслан зогсоох, хяналт тавих арга хэмжээнүүдийг хоёр байгууллага харилцан мэдээлэл солилцож шийдвэрлэж байхаар боллоо.

БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчооны дарга  Юү Хонг Ли дарга хэлсэн үгэндээ: “Эрээн хотын нийт бараан эргэлтийн худалдааны 60 орчим хувийг Монгол улсын иргэд, ах ахуйн нэгжүүд хангадаг. Бидний зүгээс  хуурамч бараа худалдан борлуулж, иргэдийг хохироосон аж ахуйн нэгжид шалгалт явуулж,  торгох, үйлдвэрлэл үйлчилгээ авах эрхийг  цуцлах хүртэл арга хэмжээ авч ажилладаг. 2014 онд манай товчоонд Монгол улсын 84 иргэний  гомдол санал ирсэн байна. Бид гомдол бүрийг хүлээн авч  хуулийн дагуу холбогдох  аж ахуйн нэгжүүд рүү нь хандан асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ.

Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчооны дарга  Юү Хонг Ли даргад хандан: Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоотой хамтран ажиллах болж, санамж бичгээ шинэчлэн байгуулж байгаадаа баяртай байна. Бид 2 хоногийн өмнө ӨМӨЗО-ны Үйлдвэр худалдааны Засаг захиргааны товчооны дарга  хатагтай  Чэн Жиэ даргатай  хэлэлцээр хийсэн. Энэ хэлэлцээрийн үр болж Монгол улс БНХАУ-тай хиллэдэг 14 хилийн боомтын хүрээнд Монгол улсын иргэдийн эх ашгийг хамгаалах чиглэлд анхааран ажиллахаар болсон. Эрээн хот бол манай улсын иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг боомт хот юм. Мөн бид ШӨХТГ-аас Дорноговь аймгийн Замын-үүд суманд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг хариуцан ажиллах улсын байцаагчийн шинээр томилон ажиллуулахаар болсон. Та бүхнийг манай улсын байцаагчтай хамтран ажиллаж, иргэдийн гомдол саналыг шуурхай шийдвэрлэж, эрх ашгийг нь хамгаалан ажиллана гэдэгт итгэж байна”  гэж онцлон  тэмдэглэлээ.

Үүний дараагаар Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчоо өөрийн харьяа “Гомдол тоочин илчлэн мэдүүлэх” төвийн үйл ажиллагаатай ШӨХТГ-ын төлөөлөгчдийг танилцууллаа. Дараагаар нь Иргэдийн ирүүлсэн гомдолтой холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх үүднээс Эрээний зээлээр  орж Монгол улсын засгийн газрын  одон шагналын хуурамжаар үйлдвэрлэж зарж бордуулдаг цэгт очин Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчооны улсын байцаагч нар тус үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, хураан авлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр зураг дүрс авахыг түр хориглосон юм.

 

DSC00003 ??????????????????????????????? DSC00006 DSC00023 DSC00025 ??????????????????????????????? ??????????????????????????????? DSC00036 DSC00038

Ц.Мөнх

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …