Германы алдарт “Саламандэр” гутлын брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүр “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тохиолдуулан 50 хувийн хямдрал зарласан байна. Энэхүү брэндийг Монголд анх оруулж ирсэн “Innovstyle” ХХК-ийн зөвлөх захирал Ж.Баясгалантай “Саланмандэр” брэндийн талаар цөөн хором ярилцлаа.-Дэлхийн алдарт Саламандэр брэндийн үүсэл, гарлын талаар яриагаа эхлэх үү?
-Саламандэр брэнд одоогоос 130 жилийн өмнө Германы савхины наймаачин Жакоб Сигл гэдэг хүнээс уламжлагдан үүссэн. Энэ брэнд 130 жилийн туршид чанар стандартаа барьж өнөөг хүрснээрээ алдартай. 130 жилийн өмнө ямар байсан тэр стандарт, чанарыг баримталж ирснээрээ хэрэглэгчдээ огт алдаж байгаагүй барууны зах зээл төдийгүй дэлхийд нэртэй брэнд юм.
-Саламандэр брэндийн онцлог юу вэ?
-Энэ гутал Европын улс оронд чанараараа нэгдүгээр зэрэгт явдаг. Учир нь дайны хүнд ширүүн нөхцөлд ч үйлдвэрлэлээ зогсоогоогүй. Тэр үеийн эмэгтэй хоригдлуудаар гутлаа оёулаад, эрэгтэй хоригдлуудаар гутлаа өмсүүлж чанарыг нь шалгадаг байжээ. Гутлаа дээд зэргийн чанартай хийхийн тулд янз бүрийн хэлбэр дүрстэй, ул, материалтай хийж эрэгтэй хоригдлуудад өмсүүлэн 40 гаруй км гүйлгэж гутлынхаа чанарыг шалгаж худалдаанд гаргадаг байсан түүхтэй юм билээ. Энэ чанараа өнөөг хүртэл алдаагүйгээрээ хэрэглэгчдэд таашаагддаг.
Мөн Саламандэр брэндийн гутал эрүүл мэндийн талд маш чухал ач холбогдолтой. Энэ гутал нь сахарын өвчтэй болон өвдөг, хөл, бөөр, нуруу өвддөг хүмүүст зориулагдсан. Мөн нэг онцлог нь бүх насныхны хэрэгцээг хангасан. Бусад брэндүүд эрэгтэй, эмэгтэй эсвэл хүүхэд, гоёлын гутлаар дагнасан байдаг бол Саламандэр брэнд гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан чанар, эдэлгээтэй гутал үйлдвэрлэдгээрээ онцлогтой. 1960-аад оны сүүл үеэс өнөөг хүртэл Герман болон барууны орнуудын зах зээлд өргөнөөр хэрэглэгдэж ирсэн учраас яах аргагүй дэлхийн брэнд юм.
-Энэ брэндийг Монголд хэзээ оруулж ирсэн бэ? Албан ёсны дэлгүүр нь хаана байрлаж байгаа вэ?
-Саламандэр брэндийг манай компани 2012 оны 09 сард Монголд оруулж ирсэн. 130 гаруй жилийн түүхтэй Саланмандэр Монголд ийм хожуу орж ирсэн нь учиртай. 2012 оны 04 сарын 12-нд Япон, Монгол 2 улсыг регистрд оруулснаар лицензийн гэрээгээр өөрийн оронд оруулж ирэх боломж нээгдсэн.
Манай албан ёсны дэлгүүр Зайсангийн “Зайсан скуэр”-ийн 2 давхарт байрлаж үйл ажиллагаагаа маш амжилттай явуулж байна.
-Гутал сонгохдоо хамгийн түрүүнд юуг анхаарах талаар бяцхан зөвлөгөө хүргэж болох уу?
-Тэгэлгүй яахав. Хүний хэрэглээ учраас мэдээж чанартай байх ёстой. Ажиглаад байхад хүмүүс гоё, ганган, хээнцэр байдлын нэн тэргүүнд сонгож байгаа нь анзаарагддаг. Энэ нь хүмүүсийн өөрсдийн сонголт л доо. Барууны орнуудын хувьд гоё ганган гэхээс илүүтэйгээр өөрсдийн эрүүл мэнд, хэрэгцээ шаардлагад нийцсэн хөлдөө тохирсон, чанартай гутлыг сонгож өмсөх хандлага давамгай байдаг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маш их өндөр өсгийтэй гутлыг байнга шахуу өмсөж байна. Мэдээж залуу сайхан насандаа өмсөлгүй яахав. Гэхдээ өмсөх ёстой газар гэж бий. Амралт, ажил ямар ч үед дандаа өндөр өсгийт өмсөх нь эрүүл мэндийн хувьд тийм ч сайн зүйл биш. Хоёрдугаарт манай уур амьсгал, зам талбай ямар билээ. Энэ орчин нөхцөл, уур амьсгалдаа тааруулж гутлаа маш зөв сонгож өмсөх ёстой гэж боддог.
Өмссөн гутал хүний нүүр царай болж явдаг. Эмэгтэй хүний хувьд хамгийн чухал юм. Гутал заавал үнэтэй байх шаардлагагүй, гоё гангандаа бус, гутлаа гялалзтал тослоод, цэвэрхэн өмсөөд явж байвал хамгийн сайхан харагддаг.
-Саламандэр брэндийн лого их сонин, содон санагдсан. Логоны утга учрыг тайлбарлаж хэлбэл?
-Саламандэр гэдэг нь нэг төрлийн гүрвэл юм. Анх Саламандэр брэндийг үүсгэж хөгжүүлсэн хүн гүрвэлийн зулзага буюу Lurchi-гийн нэрээр нэрлэгдсэн хаад, ноёд, ихэс дээдэст зориулсан гутлын тос хийж эхэлсэн байдаг. Энэ үйлдвэрлэл нь өргөжиж савхины гутлын брэнд болж өргөжихдөө lurchi-гийн ээжийн нэрээр “Саламандэр” гэж нэрлэсэн түүхтэй юм билээ. Тийм ч учраас манай дэлгүүрт lurchi гэсэн хаяг шошготой тавиур дээр дандаа хүүхдийн гутал байгаа.
-Саламандэр брэнд дэлхийн хичнээн улсын зах зээлд худалдаалагдаж байгаа вэ?
-Дэлхийн 40 гаруй улс орны зах зээлд худалдаалагдаж байна. Азид анх удаа Монголд орж ирээд албан ёсны лицензийн гэрээгээр манай дэлгүүр Саламандэрийг хэрэглэгчдэд ойртуулаад байна.
-Та бид 2-ын ярилцлагаас дэлхийн брэнд гэдэг үг их гарч байгааг уншигчид анзаарсан байх. Тиймээс үнийн хувьд сонирхож байж болох юм? Ялангуяа салбар дэлгүүртээ “Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулаад 50 хувийн хямдрал зарласан гэж сонссон?
-Үнийн хувьд мэдээж барууны үнэтэй, сайн чанарын гутал гээд сая төгрөгний үнэ тавиад, шилэн хоргонд хийгээд хэн орж ирж авах бол гэж харж суухдаа гол нь бус. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангаж, ард түмэндээ чанартай, хөлд нь тохирсон гутлыг хүргэх нь бидний гол зорилго юм. Үнийн хувьд тийм айхтар үнэтэй биш, боломжийн үнийг санал болгож байгаа. Ямар ч бизнесийн байгууллага бараа бүтээгдэхүүнээ улиралдаа тохируулж хямдруулах, үнээ нэмэх нөхцлүүд байдаг. Энэ жишгийн дагуу дулааны улирал эхэлж байгаа болон цэргийн баяр тохиож байгаа учраас эрэгтэй, эмэгтэй гуталнуудаа 50 хувиар хямдруулаад байна.
-Хямдрал хэзээг хүртэл үргэлжлэх вэ?
-Хямдрал 2015 оны 03 сарын 17-ноос 03 сарын 27-ныг хүртэлх хугацаанд буюу 10 хоног үргэлжилнэ. Та бүхнийг алдарт Саламандэр брэндийн Зайсан скуэрийн 2 давхарт байрлах дахь албан ёсны дэлгүүрээр амжиж зочлон сонголтоо хийхийг урьж байна.
Ярилцсан: Г.Одонтуяа
Саламандэр брэнд гутлын дэлгүүрийн хямдралыг талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ugluu.mn/108437.html линкнээс авах боломжтой.