Гэрэл зурагчид бүтээлчээр өрсөлдөнө

32_849c152b95cf79a47d454bb00b177040292382e8Монголын Залуучуудын Холбоо “Залуу үе” сэтгүүл хамтран “Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь залуу гэрэл зурагчдын чадварыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг гэрэл зурагт түлхүү сонирхолтой болгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Уралдаанд 16-30 насны мэргэжлийн гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогчид оролцох бөгөөд 3 шаттайгаар явагдах юм.

1-р шатнаас шалгарсан оролцогчдын материалыг мэргэжлийн гэрэл зурагчид шүүн хэлэлцсэний дагуу 30 оролцогч 2-р шатанд орох эрхтэй болох ба зургийн лайк, шэйрийн тоо нь  2 дахь үзүүлэлт болох аж.  2-р шатнаас 10 гэрэл зурагчин шалгарч 3-р шатанд тус тус өрсөлдөх гэнэ. Эдгээр зурагчид нь өгөгдсөн сэдвийн дагуу зургаа илгээж, түүнээс эхний 3 байрыг тодруулах юм байна.

“Бүтээлч Залуу” гэрэл зургийн уралдаанд оролцогчдод сэдвийн дагуу зураг авсан байх, зургаа явуулахдаа зургийн нэр, зурагчны овог нэрийг тодорхой бичсэн байх, чанартай байх, зургийг уралдааны хугацаанд авсан байх, зурганд өнгө гэрлийн засвараас бусдыг хориглох, зураг тамгагүй байх, зураг бүр нэртэй байх гэсэн үндсэн шаардлагуудын тавьж байгаа юм байна. Мөн нэг шатанд гурав хүртлэх зураг илгээх боломжтойг дуулгалаа.

Уралдаанд оролцох гэрэл зургуудыг zalyyue@gmail.com хаягаар 2015.03.31-ний 16:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …