Монгол эмэгтэй дахин Геннист бичигдлээ

images Унгарын нийслэл Будапешт хотын “Максимүс” циркт уран нугардаг Монгол бүсгүй Геннисийн дээд амжилтын эзэн болжээ. Тэрээр Marinelli-ийн байрлалд буюу шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн рекордыг хоёр минут 34 секунд болгон Гиннесийн номонд бичигджээ. Шинэ амжилтыг тогтоосон Э.Цацрал 2006 онд Францын нийслэл Парис хотод зохиогдсон өсвөрийн циркчдийн тэмцээнд III байр эзэлж байсан чадварлаг уран нугараач юм.

Сонирхуулахад, Их Британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн Оюунгэрэл 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нд Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтоосноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, мөн Италид энэхүү амжилтаа 50 секунд болгон Геннисийн номонд бичигдэж байсан юм.

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …