Өчигдрийн байдлаар Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн vнэ 7000 ам.долларт ч хvрэхгvй болтлоо унажээ. Нэг тонн зэсийн гурван сарын гэрээт vнэ өнгөрсөн пvрэв гарагт 6770 ам.доллар болсон нь сvvлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод vнийн vзvvлэлтэд дөхсөн хэрэг юм.
Ийнхvv зэсийн vнэ өнгөрсөн долоо хоногт 4.5 хувиар огцом унасан нь зах зээл дэх зэсийн эрэлт тун бага байх төлөвтэй холбоотой ажээ.
Хvрэн металлын эрэлтийн 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг Хятадын аж vйлдвэрлэлийн эрчмийн vзvvлэлт тавдугаар сард 49.2 байсан бол энэ сард 48.3 болж буурчээ. Энэ нь зэсийн vнэ ханш буурахад ихээхэн нөлөөлсөн байна.
Нөгөөтэйгvvр Лондоны металлын биржийн агуулах дахь зэсийн нөөц 643 мянган тоннд хvрсэн нь 2003 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр vзvvлэлт ажээ.
Тvvнчлэн Barclays санхvvгийн байгууллагын тооцоолж буйгаар энэ жил цэвэр зэсийн нийлvvлэлт эрэлтээсээ 162 мянган тонноор илvv байх төлөвтэй байна. Өмнөх жилд уг vзvvлэлт 40 гаруй мянган тонн байжээ.
Зэсийн vнэ одоогийн байдлаар биржvvд дээр ялимгvй өсч нэг тонн нь 6800 гаруй ам.доллар болоод байгаа ч зах зээлийн шинжээчид уг металлын эрэлтийн өсөлтөд итгэл муутай байна.
эх сурвалж: өглөөний сонин