Ерөнхий боловсролын дунд сургуулиуд эцэг эхээс нэмэлт төлбөр авах нь зөв үү Л.Гантөмөр сайдаа

IMG_3092Монгол улсад бүрэн дунд боловсрол хуулиараа үнэ төлбөргүй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын дунд сургуулиуд  бага, дунд, бүрэнд дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээгээр сурагчдаас элдэв аргаар мөнгө төгрөг татах явдал байсаар байна. Тухайлбал, Ерөнхий боловсролын 52-р сургуулийг энд дурьдаж болох юм. Тус сургууль 1-12 жилийн анги бүрээс  нэг анги бүлэг бүрээс  гүнзгийрүүлсэн сургалттай  нэг анги бүрдүүлж, тухайн ангийн сурагчдаас    жилдээ 110.000 төгрөгийн төлбөр авах болжээ. Ингээд зогсохгүй уг  талбөрийг заавал бэлнээр ангийн багшдаа хураалга гэж сурагчдаас шаардах болсон байна.  Эцэг эхчүүдийн хувьд дээрх төлбөрийг сургууль хөгжүүлэх дансанд хийж, улмаар сурагчдыг хөгжүүлэх боломжинд зарцуулахад нь зориулж өгч болох атал заавал бэлнээр авна гэдгийг ойлгохгүй байгаа юм билээ.  Магадгүй үүний цаана сургуулийн захирал, удирдлага, багш нарын хувийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй гэж хэлэх  эцэг эхчүүд олон байна.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр та хэлэхдээ: ” ЕБ-ийн  сургуулийн орчинд элдэв байдлаар сурагчдаас мөнгө татах ёсгүй” гэсэн байдаг. Тэгвэл ерөнхий боловсролын 52-р сургуулийн дээрх үйлдлийг юу гэж ойлгох вэ? Нэг ангийг 40 сурагчтай гэж тооцоход 110 тянган төгрөг нь 4,4 сая төгрөг болж байгаа, дээр нь 1-2 бүлэг тус бүрд нэг анги байна гэж тооцоход жилдээ 40.0 гаруй сай төгрөгийг эцэг эхчүүдээс авч байга аюм байна. Энэ мөнгө хаана юунд хэрхэн зарцуулагддагийг эцэг эхчүүдэд тайлагнадаггүй ажээ. Хэрвээ энэ асуудалд эрхэм сайд та анхаарлаа хандуулахгүй бол Ерөнхий боловсролын   сургуулиуд тань   элдэв аргаар мөнгө олох гэсэн багш удирдлага нарын  хөрөнгө мөнгөний нь  үүр боллоо.

 52-р сургуулийн  Захирал Б. Балган та энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

Ц.Мөнх

Ugluu-logo3

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …