Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нар зөвлөлджээ

IMG_2016-1024x683Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагааны туршлага солилцох ” нэгдсэн зөвлөгөөн Соёл, урлагийн их сургуулийн “Оюутан” театрт 3-р сарын 23-нд боллоо. Уг үйл ажиллагаанд БСШУ-ны сайдын зөвлөх Батсүх, БСШУЯ-ны Стратегиийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир нарын албаны хүмүүс оролцов.

39-р сургуулийн багш Ш.Баасансүрэн, 49-р сургуулийн багш Б.Цэндсүрэн, 39-р сургуулийн багш Х.Золзаяа, 23-р сургуулийн багш Болормаа, 50-р сургуулийн багш Г.Баяржаргал, 72-р сургуулийн багш Бадамгарав нар туршлагаасаа хуваалцаж, 5-р сургууль, 61-р сургууль, 39-р сургуулийн авьяаслаг багачуудын тоглолт болов. “Оюутан” театрт нээлтээ хийсэн зөвлөгөөн салбар зөвлөгөөнүүдээр үргэлжлэлээ 23-р сургууль дээр Монгол хэл, математик, 5-р сургууль дээр Амьдрах чадварт суралцах цаг, 50-р сургууль дээр дүрслэх урлаг, технолог, иргэний боловсролын цагаар судлагдахуун хичээл орлоо. Эдгээр сургуулийн багш, сурагчид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, Монгол ахуй ёс заншил, соёлтой холбоотой арга хэмжээ ч зохион байгуулав.

IMG_2159-1024x683 IMG_2150-1024x683 IMG_2143-1024x683 IMG_2131-1024x683 IMG_2016-1024x683 IMG_2020-1024x683 IMG_2110-1024x683 IMG_2124-1024x683 IMG_2096-1024x683 IMG_2013-1024x683

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …