Сайн чанарын кофег таних арга

Охид бүсгүйчүүд та бүхэн кофены амт, үнэр, өнгөнд дурладаг уу. Өдөрт хэдэн аяга кофе тамшаалан уудаг вэ? Нийтлэлч миний хувьд өдөрт хоёр аяга кофе, амттай бялуу идэх хичнээн дуртай гээч.
Дэлгүүр, кафенд орчихоод зөв, эрүүл мэндэд зохистой кофе сонгож чаддаг болов уу? Кофе уух нэрийдлээр урд хөршид үйлдвэрлэсэн амтгүй, сахар ихтэй кофе ууж, өөрийгөө хордуулж байгаа юм биш биз.
Юуны өмнө өдөр бүр кофе уух нь ямар ашигтай болохыг дурдъя. Сахаргүй, хар кофе ууж заншсанаар жингээ тогтмол барьж, хэт таргалах өвчинөөс эмээхгүй байж болно. Нөгөөтэйгүүр дархлаа, цусны эргэлтийг сайжруулдаг. Цусны эргэлт сайжирвал олон талын ашигтай бөгөөд биеийг сэргээх, ядаргаа сульдаа, сэтгэл гутралаас гарах эерэг нөлөөтэй. Гэхдээ чанаргүй, сахартай кофе уухыг хэлээгүй гэдгийг ямагт санаарай.
Хуурай кофег ялгаж, таних арга
Кофе худалдан авахдаа “roasted” хэмээн бичигдсэн эсэхийг нягтлаарай. Мөн худалдан авах гэж буй кофе Францаас ирсэн бол амтны хувьд сул, зөөлөн байдаг. Харин Италиас импортлосон бол гашуун амттай байдаг. Энэ нь өтгөн уух сонирхолтой бүсгүйчүүдийн таалалд ихээхэн нийцнэ.
Illy, Segafredo нэртэй Итали кофе сонгоорой. 
Италийн хамгийн алдартай кофе үйлдвэрлэгч, нийлүүлэгч бол Illy, Segafredo байдаг. Олон улсад таашаагдсан амттай бөгөөд дэлгүүрт ямар төрлийн кофе худалдан авахаа мэдэхгүй эргэлзэж байвал дээрх амтыг мэдэрхэд хангалттай.
Хар, бараан өнгөтэй кофе органик байдаг
Ихэвчлэн кофе сонгохдоо шууд хараад авч болно. Сайн чанарын кофе бүр дээрх зурагт үзүүлсэн шиг өнгөтэй бөгөөд тариалах явцад химийн ямар нэгэн бүтээгдэхүүнийг ихээр оруулаагүй байдаг гэдгийг санаарай.
Ари 
эх сурвалж: mongoljingoo.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …