Эврика эрдэм шинжилгээний их хурал болно

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ивээл дор зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болон өргөжиж байна. Энэ жил “Эврика” эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 1-р үе шат явагдаж, их дээд сургуулиуд шалгаруулалтаа эхлүүлээд байна.

Snapshot_2015-01-26_142026        Монгол Улсын бүх их, дээд сургууль, коллеж /салбар сургуулиуд/-ын залуу багш, оюутнууд оролцох боломжтой үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний их хурал нь судалгааны ажлыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, судалгаа-шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

“Эврика” эрдэм шинжилгээний их хурал нь эдийн засаг, бизнес, хууль эрх зүй, экологи, ХАА, анагаах ухаан зэрэг 10 гаруй салбарын хүрээнд зохион байгуулагдана. Энэ жилийн эрдэм шинжилгээний их хурлаар шалгарсан бүтээлүүд нь олон нийтэд түгээгдэж, андройд аппликейшинд байршина. Мөн шилдэг оролцогчдод үндсэний хэмжээний ивээн тэтгэгч 10 байгууллагатай цаашид хамтран ажиллах боломж нээгдэх юм.

        Энэхүү хурлын хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Сургалтын төрийн сан, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монголын их, дээд сургуулиудын консерциум ажиллаж байна. Нэгдсэн хуралдаан 2015 оны 4-р сарын 11-ний Бямба гарагт Төрийн ордонд зохион байгуулагдана. “Эврика” эрдэм, шинжилгээний хурал 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалт энэ сарын 29-нд болно

Борлуулалтын ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулах гэж байна. Сургалт нь …