Миний мэдэх уншууртай 15 фэйсбүүк аккаунт

facebook1. Shirchin Baatar
Баатар ахын фейсбүүкээс түүх дурсгал, бичиг соёлтой холбоотой мэдээлэл авдаг. Миний хамгийн унших дуртай фейсбүүк аккаунт.
2. Nominchimed Baasan
Сэтгүүлч, зохиолч Номинчимэд ахын бичсэн уран зохиол, түүх, бас цаг үеийн үйл явдалд өгсөн дүгнэлт, өөрийн байр суурь зэргийг унших дуртай.

3. Boldbaatar Dorjsuren
Хятад судлаач, орчуулагч Болдбаатар гуай фейсбүүктээ түүх соёлын холбогдолтой олон сонирхолтой зүйлс нийтэлдэг. Хэл сурах, ном унших, хятадын философи, эртний уран зохиол гээд үнэхээр сонирхолтой бас хэрэгтэй зүйлс нийтэлнэ.

4. Batzaya Baasandorj
Олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог бас маш сайхан зураг авдаг юм билээ. Бас тухайн постлосон зурагтайгаа холбоотой мэдээ мэдээллүүдийг багтаадаг нь уншууртай байдаг.
5. Tseren Enebish
Миний мэдэх хамгийн олон дагагчтай фейсбүүк аккаунт. Цаг үеийн үйл явдалд өөрийн байр суурийг илэрхийлж, олон нийттэй харилцаж чаддаг. Цахим ертөнцөд түүнийг мэдэхгүй хүн байхгүй байхаа. Өнгөрсөн жил нохой чарганы уралдаанд оролцож, ялалт байгуулсан. Энэ үедээ манай ихэнх фейсбүүк хэрэглэгч Мойн хаан, Цэрэн, Пакистан гээд л энэ гурван үгээр амьсгалсан байх
6. Аанхаа Анхбаяр
Баабар.мн-ы нийтлэлч. Сүүлийн үед болж буй үйл явдалд хүмүүсийн байр суурь зэргийг мэдье гэвэл энэ хүний фейсбүүкийг уншихдаг. Бас твиттерийн ОД.
7. Purevkhuu Bathuyag
Яруу найраг, утга зохиолын талаар мэдээ мэдээлэл, шүүмж зэрэг олон сонирхолтой зүйлс нийтэлдэг.
8. Chuluunbileg Orosoo
Улс төрийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийн тухай тэр дундаа АН-ын тухай мэдээллийг энэ хүний фейсбүүк, твиттерээр авдаг.
9. Bat-Erdene Bat-Ulzii
МАН-ын НАМЗХ залуучуудын байгууллагын дарга. Ингээд МАН-ы тухай мэдээллийг энэ хүний фб-ээс авчихдаг.
10. Temulun Batbum
Sweet kitchen группын үүсгэн байгуулагч. Хоол, амттан, ундаа жүүс, зайрмаг, торт гээд идэж болох бүх зүйлийг хамгийн гоё хийж чаддаг, авьяаслаг эмэгтэй. Хоолыг урлаг болгосон хүн дээ кк. Олон ч эмэгтэй энэ хүний ачаар нэгдэж, нэг нэгээсээ туршлага солилцож, SWEET KITCHEN-ээр амьсгалдаг.
11. Namuxa Nrn
Энэ бүсгүй бол гайхамшигтай сайхан хоол хийдэг мундаг бүсгүй. my kitchen гээд альбом руу нь ороод үзээрэй. Би энэ бүсгүйн жорыг харж хоол хийдэг энүүхэндээ гэж хэлэхэд.
12. Luvsandorj Jamsranjav
Лука ахын фейсбүүкээс дандаа гэрэл гэгээтэй мэдээлэл олж уншдаг. Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, боловсрол хүмүүжил, монгол ёс заншилтай холбоотой мэдээ нийтлэл уншъя гэвэл эндээс.
13. Tuul Erdenechuluun
Туул ядуурлын эсрэг сан, Оргио ХХК-ны удирддаг энэ эмэгтэйн фейсбүүкийг олон эмэгтэйчүүд уншдаг юм билээ. Загварын мэдрэмжтэй, маш сайхан хувцасладаг мөн бизнесийнхээ талаар мэдээлдэг нь олон хүмүүст таалагддаг байх.
14. Ulmaa Khishigee
Цаг үеийн мэдээ, гадаад мэдээ, наргиантай хоржин үг постлодог. Маш олон хүн дагадаг юм билээ.
15. Zola Batkhuyag
Хэрвээ жендер, хүний эрхийн чиглэлээр сонирхдог бол энэ бүсгүйг заавал дагаарай. Залуу эмэгтэйчүүдийн клубын зохицуулагчаар ажилладаг гэж санаж байна.

 

Эх сурвалж: http://www.sora.mn/

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …