Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна

111111123-300x146Он гарсаар нийт 7876 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 968 хэргээр буюу 23.6 хувиар өссөн ба хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 53.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс  0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хэргийн ангиллаар авч үзвэл хөнгөн ангиллын гэмт хэрэг 2.1 хувиар буурч, хүндэвтэр ангилалын гэмт хэрэг 7.2,  хүнд ангилалын гэмт хэрэг 6.3, онц хүнд ангилалын гэмт хэрэг 3.3 хувиар хувиар тус тус өсчээ.

Нийт гарсан гэмт хэргийн 5.8 хувийг танхайрах,  7.5 хувийг залилан мэхлэх,  26.8 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах,  33.4 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн ихээр үйлдэгдэж буй гэмт хэргүүдэд тооцогдож байна. Үйлдэгдэж буй гэмт хэргүүдийг цаг хугацаагаар авч үзвэл  21 цагаас 06 цагийн хооронд ихэвчлэн үйлдэгджээ.

Иймд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтаа сайжруулах, орой үдшийн цагаар сонор сэрэмжтэй явахыг Нийслэлийн прокурорын газрын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах алба”-наас сэрэмжүүлж байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …