Чингэлтэй дүүрэг 2015 онд бүрэн гэрэлтэнэ

gerel-10-1024x683Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг 4-р сарын 8-нд 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хамруулан зохион байгуулав.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг анхан шатны нэгжид төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор энэхүү сургалтыг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хамруулан зохион байгуулж буйг онцолсон юм.

Монголын нутгийн удирдлагын холбооны Дэд тэргүүн Г.Маналжав “Иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг, хэрэгжүүлэх арга зам” сэдвээр хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдэд лекц уншиж, сонирхсон асуултад нь хариулав.
Мөн үеэр дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, 2015 онд хэрэгжих төсөл хөтөлбөр, цаг үеийн асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд 2015 онд гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хэмжээгээр хийж дуусгана гэв. Түүнчлэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч  Ж.Лхагвасүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаар хэлэлцсэн дүүргийн сүлд тэмдэг, туг, түүнийг үйлдэх хэрэглэх журам, Чингэлтэй хайрханыг тайх тахилгын дэг жаягийн талаар товч мэдээлэл өгөв.

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар “Нэг хороо” аян эхэлж, хороо тус бүрээр зохион байгуулагдах тухай мэдээллийг хүргэв.
Сургалтын үеэр Хурлын байгууллагын бодлого зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажилласан 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Содномдорж, 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн нарыг Монголын нутгийн удирдлагын холбооны “Соёмбо” тэмдгээр,  17 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Лхагвадорж, 7 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.Баянбат, 11 дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ч.Цогтоо нар “Тэргүүний ажилтан” тэмдэгээр тус тус  шагнагдлаа.

gerel-16-1024x683 gerel-15-1024x683 gerel-13-1024x683 gerel-8-1024x683 gerel-1

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …