XIV далай лам нийслэлийн өмчит УбИС-ийн 21 дэх Хүндэт доктор боллоо

311Энэтхэг улсын Шинэ Дели хот дахь Үндэсний Их Сургууль дээр зохиогдсон “Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд нийслэлийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн эрдэмтэн, зөвлөх багш Монгол Улсын Чингис хаан одонт, Академич Хавтгайн Намсрай оролцоод ирлээ.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын 2 дахь өдөр буюу 2015 оны 03 сарын 25-нд Энэтхэгийн Үндэсний Их Сургуулийн эрдмийн зөвлөлийн өргөөнд Дээрхийн гэгээнтэн XIV далай ламд тус сургуулийн 21 дэх хүндэт доктор болсныг уламжлан УбИС-ийн эрдмийн хамт олны нэрийн өмнөөс дипломыг ёслол төгөлдөр гардуулан өгсөн байна. Дээрхийн гэгээнтэн XIV далай лам хүндэт докторын дипломоо хүлээн авсны дараагаар ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд оролцсон орон орны 500 гаруй эрдэмтдэд Монгол орны талаар 20 минутын лекц уншжээ.

IMG_3471

dalai bagsh

 

Эх сурвалж: http://usu.edu.mn/

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …