Дуг хийхэд кофе туслана
Заримдаа 20 минут дуг хийхэд л сайхан сэргээд явчихдаг шүү дээ. Япончуудын хийсэн судалгаагаар нэг юм уу хоёр аяга кофе уухад кофенд агуулагддаг кофейн тархины аденозин буюу сэргэг байлгадаг молекулыг “чөлөөлж” дуг хийхэд тусалдаг байна. Харин хэтрүүлбэл нойр хүрэхээ больдог.
Идсэнийхээ дараа шүдээ угаах нь шүдэнд муу
Идсэнийхээ дараа шууд шүдээ угааж болохгүй. Ялангуяа хүчиллэг жимс, хийжүүлсэн ундаа, улаан лооль идсэн бол. Эдгээр нь шүдний пааланг хэврэг болгодог тул угаахад шүд гэмтэх аюултай байдаг. 30-60 минут хүлээсний дараа шүдээ угаах хэрэгтэй.
Турах тусам жин нэмнэ
Энэ бол булчингийн жингийн тухай юм. Ижилхэн размерын хувцас өмсдөг хоёр хүний илүү жин ихтэй нь хүнд туухай сайн өргөнө. Учир нь ижил жинтэй өөх ба булчин хоёрын булчин нь хамаагүй бага хэмжээтэй байдаг. Зарим дасгал хийдэг эмэгтэйчүүд жин хасагдахгүй, харин ч нэмэгдээд байгаад эмзэглэдэг. Айх хэрэггүй энэ бол таны өөх хайлж, булчин нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
Өег хоол ид
Хэдий их идсэн ч гэсэн удахгүй өлсөөд эхэлдэг. Их хоол идсэнээс бага хэмжээний өег хоол идэх нь илүү шим тэжээлтэй байдаг гэж Техасын эмч Amy Goodson Grabbing зөвлөжээ. Гэхдээ өөх тостой хоол биш, тэжээллэг хоол шүү.
Ядарсан үедээ энергийн ундаа (redbull г.м) бүү уу
Энергийн ундаа нь кофеноос тав дахин их кофейн агуулсан байдаг. Уусны дараа сэргээд байгаа юм шиг санагддаг ч гэсэн мэдрэлийн ядаргаа, уур уцаартай болох, зүрхний хэмнэлийг хурдасгах зэрэгт нөлөөлдөг. Энергийн ундаа нь 50гр (13 халбага) хэмжээний сахарыг цусанд шахаж төв мэдрэлийн системд үйлчилгээ үзүүлж сэргэлт авдаг. Гэхдээ нэг их удалгүй та улам ядарсан байх болно.
Пологтсон үедээ ус уу
Хэт их идэж цатгалдсан, пологтсон үедээ ус уух нь үр дүнтэй. Ходоод гэдэс идсэн хоолыг шингээхийн тул ус ихээр “ашиглах” хэрэгтэй байдаг тулд сайн уух хэрэгтэй.
Халуун цай ууж сэрүүц
Хачин санагдаж байна уу? Халууцсан үедээ сайхан мөстэй, хүйтэн ундаа уух шиг сайхан юм байхгүй. Гэвч халуун юм уух нь илүү сэрүүцүүлдэг гэж судалгаагаар тогтоожээ. Халуун юм ууснаар бие дотроосоо температур буулгадаг учраас сэрүүцэж эхэлдэг байна. Энэ аргыг энэтхэгүүд их ашигладаг. Монголд ч гэсэн настай хүмүүс халууцсан үед халуун цай уудаг.
Ядарсан үедээ дасгал хий
АНУ-ын Шинжлэх Ухаан Эрүүл Мэндийн Байгууллага гүйх, gym-д явах, дасгал хийх нь хүнийг илүү эрч хүчтэй болгодог гэж судалгаагаар тогтоожээ. Хэрэв та ядраад байвал дасгал хийх хэрэгтэй.
Гараар бичсэн тэмдэглэл тархинд үлддэг
Сүүлийн үед бид бараг гараар юм бичихээ болиод байгаа билээ. Утсан дээрээ тэмдэглэх юм уу, зургийг нь дарчихдаг. Хэрэв гараараа бичиж тэмдэглэдэг бол тархи тухайн мэдээллийг илүү сайн тогтоож авдаг байна.
Хосууд харилцаагаа удаан хадгалахыг хүсвэл хамт байх цагаа багасга
Хосуудын хамтдаа байх хугацаа бага байх тусам тэдний харилцаа илүү удаан үргэлжилдэг нь судалгаагаар тогтоогджээ. Ганцаараа байхдаа хоорондын харилцааны тухай, өөрийнхөө тухай бодож бясалгадаг тул буруу шийдвэр гаргах нь бага, илүү хүлээцтэй болдог гэнэ.
Бактерийн эсрэг гэсэн саван эрсдлийг улам ихэсгэдэг
Эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар “бактерийн эсрэг” гэж сурталчилдаг савангууд нь жирийн савангуудаас илүү их бактертай болгох эрсдэлтэй байдгийг тогтоожээ. Ийм савангууд нь биед хэрэгтэй бактеруудыг арилгадаг учир эрсдэл улам өндөрсдөг байна.
Эх сурвалж: hiub.mn