Маркетингийн Менежментийн улсын тавдугаар олимпиад болж байна

Marketing Managementiin Ulsiin V Olympiad (1)(1)Монголын маркетингийн холбоо, Хүмүүнлэгийн ухааны их сургууль хамтран Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит маркетингийн менежментийн улсын тавдугаар олимпиадыг энэ сарын 12-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ олимпиад нь хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиудад маркетинг, бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутнуудын мэдлэгийг шалгах, хөгжүүлэх зорилготой юм. Одоо тав дахь жилдээ зохион байгуулагдаж, 13 сургуулийн 85 оюутан оролцож байна.

Оюутнуудын хувьд энэ олимпиадад оролцох нь оноо нэмэгдэх, ажлын байртай болох зэрэг олон давуу талтай байдаг аж. Учир нь бизнесийн байгууллагууд уг олимпиадад шалгарсан болон оролцсон оюутнуудыг ажилд урих боломж өндөр байдаг.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24 мянган иргэний нэрийг барьж хэдхэн хүн баяжсаар байна….

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг. Тэр тусмаа төрийн оролцоотойгоор …