Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн морин эрдэнээ амьдаар нь шатаачихсан дарга нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

shagai972910484201504030842Анхдагчаараа алдартай гэж улс орон даяар алдаршсан Булган аймаг  “адуу шатаадагаараа алдартай”  гэдэг таагүй гуншинг аймгийнхаа нэрэн дээр хачир болгон нэмэх  боллоо.

Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний илрэлийг монгол төрийн шүтээн морин эрдэнийн сүрэг галд өртсөн үхлээрээ бидэнд харуулж өглөө.  Эрх мэдлийг ажил  удирдан зохион байгуулах үүрэг гэж харахаасаа илүүтэй  төсвийн хөрөнгийг шамшигдуулах,  хувийн өмч хөрөнгөө зузаатгах, бусдыг дарамтлан сүрдүүлэх арга хэрэгсэл гэж ойлгох болсон  төрийн  дунд доод шатны түшмэдүүд хариуцлагүй үйлдлийн тод томруун жишээ энэ байлаа.  Бид энд юуны тухай ярьж байна вэ?

Хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Баяннуур суманд гал түймэр гарч нэр бүхий 2 малчин өрхийн 2 азарга адуу болох 52 тооны адуу гал түймэрт өртөн шатаж үхсэн байдаг. Харамсалтай нь тухайн гал түймрийг гарахад орон нутгийн удирдлагууд байсангүй. Үнэндээ тэд бөөнөөрөө ажил тасласан   гэж хэлж болох. Баяннуур сумын Засаг  дарга Б.Алтаншагай гэх эрхэм сумын ИТХ-ын дарга С.Насанжаргал тэргүүтэй 22 ажилтнаа авч зохион байгуулалттайгаар  3 сарын 26-ны  пүрэв гарагын ажлын өдөр  Улаанбаатар хотод авч ирж хамтдаа ууж идэж наргисан бололтой  байдаг. Үүний араар нь суманд нь  гал түймэр гарч 52 адуу амьдаараа шатаж үхжээ. Б.Алтаншагай дарга 6 сая төгрөгийн өртөгтэй  онцгой байдалд хэрэглэх ёстой  дуут дохио бүхий чанга яригчаа ажиллуулж , хэргийг нь гаргаж амжилгүйгээр олон адууг “нүд аниулжээ”.11042992_341030719439837_2267507543428428746_n

Түүгээр зогсохгүй Баяннуур сумын Засаг  дарга Б.Алтаншагай асуудлыг холбогдох газруудад нь шуурхай мэдээлэх үүргээ биелүүлээгүйгээр үл барам хэргийг нуун дарагдуулж, аймаг орон нутаг, Онцгой байдлын газар руу худал, буруу ташаа мэдээлэл өгч, тухайн мэдээллийн  мөрөөр  Улаанбаатар хотоос очсон NBS телевизийн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “…гал түймэр гэж сүртэй юм болоогүй, адуу мал шатаж үхээгүй, 1-2 адуу л хайрагдсан төдий..” хэмээн улаан  цайм худал ярьжээ. Түүний энэ буруу мэдээллийг Булган аймгийн удирдлагууд өөгшүүлэн дэмжиж, түймэрт 52 адуу биш  13 адуу шатаж үхсэн  тухай мэдээллийг аймгийнхаа  цахим хуудсанд байршуулжээ.Snapshot_2015-04-07_082350700924456201504062324

Гэтэл энэ хэргийг мөрдөж байгаа цагдаагийн байгууллагын ажилтан болон адуу нь шатсан малчдаас мэдээлэл авахад 52 адуу үхсэн гэдгийг дуу нэгтэйгээр нотлон хэлэх юм билээ.  Ингэхлээр Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат буруу мэдээлэлд үндэслэн асуудалд хандаж байна гэсэн үг. Цаашилбал аймгийн АН-ын засаг дарга Д.Эрдэнэбат  нэг намын харьяалалтай Баяннуур сумын Засаг дарга Б.Алтаншагайг өмгөөлж асуудалд хандаад байх шиг.

Онцгой байдал үүссэнээс үүдэн иргэдэд учирсан хохирлыг  тухайн нөхцөл байдлыг үүсгэсэн эзэн,  хариуцлага алдсан албан тушаалтан барагдуулах учиртай. Эс бөгөөс төсвийн хөрөнгөөр малчдын хохирлыг барагдуулах болно. Хэн нэгэн албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж  иргэнийг хохирсон хохирлыг та бидний төлж байгаа мөнгөнөөс барагдуулахыг би л хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй.11096760_866286743430711_633135242_n

 Тэгвэл 52 адуу нь шатаж үхсэн малчдын  хохирлыг хэн барагдуулах ёстой вэ?

Сум орон нутагт нь онцгой нөхцөл байдал үүссэн цаг үед энэ асуудлыг хуулиараа хариуцан ахалж ажиллах ёстой,  мөн ажлын өдөр атал ажлын байран дээрээ байгаагүй Баяннуур сумын засаг дарга Б.Алтаншагай, хариуцлага алдсан сумын Засаг даргын буруу ташаа мэдээллийг өөгшүүлэн дэмжиж, олон нийтэд худал мэдээлэл тарааж байгаа Булган аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбат  нараас малчид хариуцлага нэхэж, үхсэн адууныхаа  нөхөн төлбөрөө шаардах ёстой. Хариуцлага алдсан албан тушаалтан үүнийгэ ухамсарлаж хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй.

Эхээс мэндлээд удаагүй ч  хариуцлагагүй төрийн түшмэдийн буруугаас  хүний хүүгийн унаа аргамаг  сайн хүлэг болох заяа  дутаж, эхийнхээ ангир уургандаа ч бүтэн цадалгүй  гал түймэрт өртөж үхсэн бяцхан унагыг харах бүрд сэтгэл эмзэглэх юм. Юутай их харуусал, юутай их эмгэнэл вэ?

Хүний эрх гэж бид ярьдагчлан амьд амьны эрхийг хамгаалах чиглэлийн  төрийн бус байгууллагууд энэ мэтийн асуудалд  дуу нэгтэй  дуугарах цаг хэдийнэ болжээ.

Ц.Мөнх

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …