“Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олны дунд шуугиан тарьсан. УИХ-ын бие даагчид гишүүд уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндсөн билээ. Учир нь С.Баярцогт 17 тэрбумыг шилжүүлэх эрхийг олгож гарын үсэг зурсан гэж тэд үзэж буй.
АНУ-ын “Painter Law Firm” нэртэй дээрх хуулийн фирмд урьдчилгаа болгож 455 сая өгрөгийг шилжүүлчихээд байгаа. Тэгвэл хоёр дахь шилжүүлгийг энэ сарын 3-нд хийсэн байна. Тодруулбал,Эрдэнэс-Оюутолгой ХК-д зөвлөх үйлчилгээ нэрээр Хөгжлийн банкнаас 342.750.27 USD буюу 680,496,386 төгрөгийг шилжүүлжээ.
Эх сурвалж: www.24tsag.mn