“Монгол айл өрх бүрийн ГАЛ голомт ариун байх болтугай” ёслолын арга хэмжээ үргэлжилсээр байна.

11180080_1588081561450076_1474576145_n

– Сайн байна уу, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Айлдварын багш, Лүнрэг- эш Төмөр танд энэ өдрийн мэнд хүргэе.

– Баярлалаа. Та бүхэндээ, нийт уншигч олондоо энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

– Яриагаа юун түрүүн таны зохион байгуулж буй арга хэмжээ “Галын тахилгаар” эхлэе гэж бодож байна.

– За тэгье. Манай “Монгол шүтээн” төв Монголчуудынхаа оюуны царааг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх улмаар бүтээлч хөдөлмөрч, зорилготой амьдрахын тухайд “ДАЯН ДЭЛХИЙГ ЗАСАХ МОНГОЛ УХААН” цуврал 100 лекц буюу айлдварыг олон түмэнд хүргэж байгаа билээ. Зорилтот цуврал сургаалийн 19 дэх удаагийнх нь “Гал”, “Гал голомт ариун байх тухай” сэдвээр айлдсан юм.  Энэ ч утгаараа Монгол улс оршин тогтнолын үндэс болсон “Гэр бүл”- ийг баталгаажуулдаг, гэр бүл болсоныг тунхагладаг Хуримын ордон, гэрлэх ёслолын ордондоо галын тахилгаа амжилттай сайхан зохион байгуулсан.

Ер нь галын тахилга маань зүгээр ч нэг зан үйл, гал тахих байгаагүй. Зорилго нь Монгол айл өрх бүрийн гал голомтыг бадраах, тус ёслолын арга хэмжээнд оролцоогүй ч дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа Монгол өрх бүрийн гал голомтыг ариулах, бадраах байсан юм. Энэ зорилгоо гүйцэлдүүлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа.

– Та гал голомтоо тахиулахын ач холбогдол нь юу байдаг талаар уншигчидад тодорхой мэдээлэл өгч болох болов уу.

– Бололгүй яахав. Гал гэдэг ухагдахуун бол ахуйн хэрэгцээнээс гадна энерги гэрлэн бие, шид хүч увдис, сүсэг бишрэл, аз хийморь гээд л маш олон зүйлтэй нарийн шижмээр холбогддог, тэр дундаа Монголчуудын галаа тахих, галаа манах, галаа хөгжөөх, гал голомтоо дээдлэн ариун байлгах гэдэг философи өөрөө маш гүн гүнзгий агуулгатай. Бүр цаашлаад үндэсний тусгаар тогтнолтой холбогддог. Харамсалтай нь бид бүгдээрээ байр орон сууцанд тухлаад өнөөх тулгаа, зуухаа хөөтэй хэмээн өшиглөөд хаяцгаачихлаа.

Үр дүн нь юу байна. Хүний мөс чанар илт муудлаа, цэвдэг хүйтэн сэтгэлтэй болцгоолоо, амин хувиа хичээсэн зан хэрээс хэтэрлээ, төрүүлсэн үр хүүхдээ гудамж, орцонд хаячихдаг охид хүүхнүүд олширлоо, залуучууд маань архи дарсанд толгойлоо мэдүүллээ, хамгийн гол нь Монгол хүний мөн чанар царцаж хөлдөөд бүүр хагарч цуурахад бэлэн болж.   Түүнээс нь өмнө явдал учрыг ард иргэддээ ойлгуулж ухааруулах лекцээ уншиж айл өрхийн гал голомтыг ариун байлгах зорилгоор бэлгэдэл болгон 33 айлыг цуглуулан ган тулгандаа галаа бадраан, ил гал түлж шар тос, сархадаа дээжлэн өвчүү, дал дөрвөн өндөр, сүүл тэргүүтнээр хурайлга авч Монгол түмний галын эзэн сахиусыг тахилаа.

– Гучин гурван айл цуглуулсан нь өөрөө бас утга учиртай юу…

– Тийм. Бид гучин гурван хан хурмаст хийгээд галын эзэн сахиусаа тахих үүднээс гучин гурван айлыг сонгон авч хурайлга хурайлуулсан.   Ирсэн зочид, айл өрхүүд дотор ардын жүжигчин, муста, зураач, дуучин, бүжигчин, яруу найрагч, хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин, гавьяат эдийн засагч, боловсролын тэргүүний ажилтан, спортын мастер, цусны донор эмч сувилагч, армийн хурандаа гээд гуч гаруй мэргэжилтэй, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, гавьяагаа үнэлүүлсэн хүмүүсийг өөрийн шавь нар дотроос сонгон авч оролцуулсан.   Энэ арга хэмжээний минь үргэлжлэл болгон Дархан Уул аймаг, Багануурт дүүргүүдэд мөн тооны айл өрхийг шавь нар дотроосоо сонгон авч хийлээ. Цаашдаа ч улам бүр эрчимтэй хийнээ.11167540_1588079621450270_1446254152_o

– Та орон сууцны айлууд тулга, зуухгүй болцгоосон гэлээ, одоо тэгвэл энэ айлуудад зөвлөгөө өгөөч 

– Шинээр гэр бүл болж гал бадраасан, шинээр байр орон сууц худалдан авсан, сүүлийн үед галаа огт тахиулж байгаагүй айлууд тахилга хийлгэвэл сайн. Байрны өнцөг булангууд, угаалтуур, бие засах өрөөнүүд тэр чигтээ сөрөг энерги хуримтлагдаад хүмүүсийн бие махбод учир шалтгаангүй өвдөх, ажил үйлс бүтэхгүй байх, өр ширэнд орох, аливаад азгүйтэх нь ихэссэн байдаг. Хэрвээ дээрх үйл явдалууд тохиолдвол гал голомтоо тахиулах хэрэгтэй, түүнчлэн өөрөө өөртэйгөө ярилцаж юу болж байгаа, юу болохгүй байгаагаа сайтар эргэцүүлэн тунгаа, бясалган бод гэж зөвлөмөөр байна. Тэгвэл хамгийн зөв арга замыг олж, гарцыг олно.11173457_1588081374783428_626343463_n

Байр сууцандаа тулга, зуух тавиад гал түлээд сууж байлтай биш.  Жижиг тулга аваад дотор нь шүдэнзнүүд өрж тавиад дээр нь жаахан шар тос тавьж байгаад галаа асааж бадраа. Дээрх галын хамт сэтгэл доторх галаа бадамлан асааж тахь, миний байнга айлддаг Амь гал, Эрдэм гал, Мөнх галыг ч өөрийн биед дүрэлзүүлэн асаа.

Түүнчлэн манайд хандаад дан ганц галын тахилга гэлтгүй Говийн лхагийн тахилга, Лусын тахилга тэргүүтнийг ёс жаягийн дагуу үйлдүүлж ном уншлага, засал хийлгэж болно. Манай даатгалд багтаад айл өрхүүд аз жаргалтай, бүтээлч хөдөлмөрч, зорилготой итгэл дүүрэн амьдарч байвал, зөв сайхан сэтгэлийг төлөвшүүлэн хөгжүүлж байвал бидний зорилго биелж байгаа нь тэр л дээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 9999-1942, 9985-8084 утсаар, facebook.com/ Монгол шүтээн цогцолбор фэйсбүүк хаягаар авч болно.

–  Баярлалаа.  Айлдварын багш, хутагт номын чанарт, Лүнрэг -эш Төмөр та уншигчиддаа зориулан хэлэхийг хүссэн зүйлээ айлдана уу.

–  Би Монгол хүн, Монгол оюун ухаан олон олон гайхамшигийг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Бүтээсээр ч ирсэнийг түүх илтгэн харуулдаг, харуулсаар ч байх болно.  Зон олноо соён гэгээрэл өөд дагуулсан 100 цуврал лекцэнд минь идэвхтэй оролцохийг урьж байна. 20 дахь удаагийн лекц маань 4 сарын 30 нд Улаанбаатар хотноо “Итгэл үнэмшил ба үндэсний бахархал” нэртэйгээр, 5 сарын 15 нд Чингис хотод “ Замба тивийн Монгол бурхад ба хүчирхэг ард түмэн” нэртэйгээр тус тус үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Ярианыхаа төгсгөлд Монгол айл өрх бүрийн ГАЛ ГОЛОМТ ариун байх болтугай, Монголчуудаа ахуй амьдрал, ажил үйлс нь дэвжин дээшилж, ажил хөдөлмөрт шамдан дурлаад ихийг бүтээх болтугай, Монгол хүний оюуны сүр хүчээр даян дэлхийг засаад удирдан манлайлах болтугай гэж ерөөе.

– За танд баярлалаа.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …