“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

216ccbb5cd7ea74ee6e7911f42f10561Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Үүний дараагаар Монгол Улсын сайд М.Энхсайхан, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

“Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр мөн “Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессын гэрээ”, “Хамтран ажиллах гэрээ”-г танилцуулахаар өргөн барилаа гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан хэллээ.

УИХ зөвхөн Тавантолгойн биш бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Монголчууд том төслээ хөдөлгөх цаг болсон. Монголчууд том төслөө ил тод ярьж, шийдэж чаддаггийг харуулах жишиг болоосой гэж хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Тавантолгой тойрсон хэлэлцээ, гэрээний төслүүд “муухай хэрүүл, амны зугаа битгий болоосой” гэж хэлж байсан. Ерөнхийлөгчийн энэ үгийг Засгийн газар, УИХ-ын гишүүд тал талдаа болгоож ажиллана гэж найдаж байна гэлээ.

  Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …