Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна

22d91dbd4a3c4c8eoriginalОлон зүйл нуршаад яахав. Дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх Тавантолгой орд газрыг ашиглах тухай төсөл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төслийг гацаанаас гаргаад цааш нь явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа ч УИХ босгоороо давуулахгүй эсэргүүцэж буй. Хууль тогтоох дээд байгууллага ч өөрсдөө дотооддоо хоёр хуваагдсан байр суурьтай байна. Ингэхээс ч яахав, Засгийн газрын бүтэц нь бараг тэр чигээрээ УИХ-д байгаа учраас хоёр хуваагдаж таарна. Үүнээс гадна хувь гишүүдийн шоу ч тодорхой хувийг эзэлж байгаа юм. Аль нь ч бай дүүрсэн хэрэг. Чухам ард түмний өөрийнх нь өмч, өөрсдөд нь хэр үр өгөөжтэй эсэхэд л хамаг учир бий.

Юутай ч энэ бол Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмч мөн гэдгийг дурдах нь зүйн хэрэг. Тэгэхээр иргэн бүр өмчөө хэн хааш нь хэрхэн хөдөлгөх гээд байгааг мэдэхэд яагаад ч илүүдэхгүй. Ингээд Засгийн газраас зүтгүүлж байгаа гэрээний төслөөс баримт сөхөх нь үнэнд нийцэж таарна.

Тавантолгой орд газрыг ашиглах гэрээний төсөлд байгаагаар бол 30 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар харийнханд ашиглуулах нь. Өөрөөр хэлбэл харийнхан манайд дөрвөн тэрбум ам.доллар оруулчихаад орд газрыг маань 30 жил ашиглах юм байна. Гэтэл Тавантолгой орд газрын нөөц нь хоёр тэрбум тонн. Нүүрсний үнийг зах зээлийн дундаж үнэлгээгээр 85 ам.доллар гэвэл нийт үнэлгээ нь 17 тэрбум ам.доллар болж байгаа юм. Олон улсын стандартад ордын үнэлгээ нийт орлогын хамгийн бага хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр гардаг аж. Энгийнээр тайлбарлавал бид 17 тэрбум ам.доллар авч ашиглуулах ёстой зүйлээ дөрөвхөн тэрбум ам.доллараар ашиглуулж байна гэсэн үг. Хувилж үзвэл орд газрын үнэлгээний дөнгөж 23.5 хувьтай тэнцэх мөнгө авч байгаа хэрэг.

Эндээс харвал манай улсын Засгийн газар стратегийн орд газраа харийнханд хөрөнгө оруулагч нэрээр зүгээр шахам өгөх гэж байна. Ганцхан энэ заалтыг харахад л УИХ босгоо давуулахгүй байх нь зөв юм байна гэж хэнд ч бодогдоно. Тэгэхээр зөвхөн УИХ ч бус нийт ард түмэн ч энэ гэрээний эсрэг тэмцэл өрнүүлж таарна. Яагаад гэвэл энэ орд газар чинь монголчууд бидний өмч. Бидний баялаг учраас эрх баригчид эзнийх нь зөвшөөрөлгүй, хямд үнээр хөрөнгө оруулагчдад өгөх гэж байна шүү дээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар бол орж ирэх дөрвөн тэрбум ам.доллар нь хөнгөлөлттэй зээлийн шугамаар орж ирэх гэнэ. Юу гэсэн үг вэ. Энэ нь Тавантолгой орд газраа ломбарданд тавих гэж байгаагаас ялгаа алга. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа эрх баригчид ийнхүү арга ядахдаа ард түмний өмч, стратегийн орд газраа ломбарданд тавьж амь тариа хийх гэж байгаа нь илт. Та бидний өмч хөрөнгийг засаглал болон тоглож байгаа хэдхэн тооны нөхөд ийнхүү барьцаалахаар улайрч байгааг хувьцаа эзэмшигч ард түмэн зүгээр хараад сууж болохгүй.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …