Орон нутгийн хүртэх орлогын хувь, хэмжээ нэмэгдэнэ

ashigt-middleОдоогийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэн, түүнийгээ нийслэл, 21 аймаг, бүх сум, дүүргүүдэд итгэлцүүрээр тооцон хуваарилж “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Энэхүү бодлого нь уул уурхайн салбараас олсон орлогоос орон нутгийн хөгжлийг жигд дэмжих бодлого тул тухайн орон нутагт явагдаж буй геологи, хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болдоггүй. Ийм ч учраас орон нутгийн засаг захиргаа, ард иргэд геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг төдийлөн ойлгож дэмжихгүй байх хандлага сүүлийн үед давамгайлж байна. Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос орон нутаг шууд хувь хүртэх боломжийг бий болгох үүднээс Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газраас УИХ-д өргөн бариад байна.
Уг хуулийн төсөлд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэхээр тусгасан.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …