Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

4d4f127f1e4f4619originalУул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл энэ оны эхний 3 сарын байдлаар Ашигт малтмалын газар нийт 9.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 7.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 104.1 сая төгрөг, бусад орлого 2.2 тэрбум төгрөг байна.
Газрын тосны газар нийт 28.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс газрын тосны орлого 28.4 тэрбум төгрөг, бусад орлого 308.4 сая төгрөг байна.
Уул уурхайн сайдын багцын орлогоор нийт 38.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Шатахууны ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна

2015 оны 4 дүгээр сарын 28-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 54, Аи-92 автобензин 56, дизелийн түлш 39, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …