Гутлын хэмжээгээ хэрхэн зөв сонгох вэ?

Та гутлынхаа хэмжээг зөв мэдэх үү? 38, эсвэл барагцаагаар 38,5 байхад болно гэж бодож байна уу? Үгүй ээ, энэ бол маш буруу ойлголт юм.

f0eb40a763e85e5a0bc079525cdb43da

Яагаад?

Яагаад гэвэл хүн 18 нас хүрэхэд хөлний хэмжээ аль хэдийнэ тогтсон байдаг ч, буруу размерын гутал сонгож өмссөнөөс болж таны хөл “эвдрэх” аюултай.

Тэгвэл яаж гутлынхаа хэмжээг зөв сонгох вэ?

Таны гутлын хэмжээг таны хөлийн урт болон хамгийн өргөн хэсгээр хэмжиж тодорхойлдог. Зарим хүмүүсийн нэг хөл нь нөгөөгөөсөө үл мэдэг урт байдаг ба энэ нь энгийн үзэгдэл юм. Мөн зарим хүмүүст “бүтэн” размер таардаггүй болохоор хагас размерыг сонгох нь их чухал юм.

Та гутал өмсөж үзэхдээ таны хөл гутлан дотроо ямар нэгэн хөдөлгөөний хязгаарлалтгүйгээр, саадгүй хөдөлж чадаж байгаа эсэхийг анхаараарай. Гуталны тань урд талд хөлний хуруунууд чинь чөлөөтэй хөдөлж байх зай хэрэгтэй. Хэрвээ зай байхгүй бол гуталны дээд тал хуруунуудыг чинь үрж, эвэрших магдлалтайг анхаарна уу.

Ер нь гутлын хамар буюу үзүүр хэсэг нь таны хөлний байгалийн хэлбэрийг дагавал хамгийн тохиромжтой ба шөвгөр гутлыг аль болох бага өмсөх хэрэгтэй. Гутлын урд хэсэг хөлний хуруунаас 1 см– 1,25 см хүртэлх зайтай байх ёстой. Энэ зай нь алхахад хөлийг бүрэн сунгаж, хөлний хуруу мөн хумсыг гэмтэхээс сэргийлдэг.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …