Мөнгө хураах зөвлөгөө

83b6e5df-5312-4d83-b5c8-4d82207e3b33Эд хөрөнгөөр хангалуун элбэг дэлбэг байх хүний хүсэл бол хүний зүй ёсны эрхэм нандин зөн билэг.гэвч мөнгийг олсны зоргоор үрдэг хүн бол мөнгөний үнэ цэнэ амт шимтийг огт мэдэрдэггүй гэж эртний хятадын худалдаачид сургаж хэлэлцэж ирсэн байна.тэд мөнгө олох ганц арга зам бол мөнгийг өөртөө үйлчлүүлж чадах л явдал,өөрөөр хэлвэл аривч хямгач баихыг захиж зааварлаж байна.бага ч гэсэн хадгалж хуримтлуулсан мөнгөтэй хүн сэтгэл өег ажил амьдралаа зохицуулж хичээл зүтгэлтэй хөдөлмөрлөдөгийг хятадын гүн ухаантнууд ажиглахдаа шашны номлолдоо их мөнгө цуглуулсан хүн диваажинд залрах учиртайг зааж оруулсан нь ийм учиртай байж.хэдии ийм ч хятадын ард түмэн мөнгө гэдгийг зөвхөн мөнгөнийх нь хувьд л дурлан,зөвхөн хойд насны жаргалтай амьдралд итгэн мөнгийг мунхагаар цуглуулж хадгалж өөрөө өөрөөсөө рамлан харамч сувдаг байдалтай нас барж байсан нь олонтой тохиолдож байжээ.угтаа хятадын эртний гүн ухаантнуудын номлосон мөнгөтэй харьцах ухаан нь мөнгөөр амьдралаа чимэн амт оруулж аливаа хүссэн сайхан амьдралаа зохиох зэвсэг болохыг сургаж,аривч хямгачаар мөнгийг цуглуулж,өсгөж өшиглахыг зааж сургасан ухаан байсан байна.үлгэр домогт зоос мөнгө өсгөдөг шидэт түрийвч,шидэт халаасны тухай олонтой өгүүлэгддэг. хятадын тариачид энэ үлгэрт гардаг шидэт түрийвчийг үнэхээр байдаг гэдэгт итгэж иржээ.харин энэ шидэт түрийвч ньхүн болгонд ийм түрийвч байж,мөнгө өсгөж болохыг зааж зааварчилсан гүн ухаантнуудын бичиж үлдээсэн номлол байсныг хожим нь хятадын эдийн засагчдын нэг юн-чэнь судалж тогтоосон байна.энэ нь нэг ёсондоо ажил хийгээд бага сага ч гэсэн мөнгө олдог хэн болгон ашиглаж,дэгжиж дэвшиж өөдөлж болохыг сургасан ухаан аж.өнөөдрийн байдлаар олон хятад айлын иргэд мэргэжлийн сургууль соёл дүүргээгүй ч гэлээ шидэт хэтэвчний тусламжаар өрхийн орлогоо нэмэгдүүлэн,жижиг бизнэсийн аж ахуй хөтлөх  хүртэл дэгжиж дээшилж байна.ядуурал газар авч,мөнгө төгрөгөөр үргэлж хавчигдаж яваа монголчууд бидний хувьд ч гэлээ шидэт хэтэвчний тусламжтаигаар амьдрал ахуйгаа зохицуулж бага ч гэсэн бусдын дэмжлэггүйгээр өөрсдийгөө өөд нь татаж болох юм.энэхүү шидэт хэтэвчний талаар утгачлан өгүүлэх нь: юуны өмнө тухайн хүн өөрийн гэсэн гурван хэтэвчтэй байх ёстой аж.анхлан шидэт хэтэвч ашиглагчид бага болвч мөнгө төгрөг хурааж чингэхийнхээ зэрэгцээгээр аривч хямгач тэвчээртэй байх гэсэн хоёр үнэт чанар,дадал зуршилтай болохыг эрмэлзэх хэрэгтэй ажээ.дээрх 3-н түрийвчийг ашиглах заварыг мөрдөж дагаснаар тэр хүн хийсвэрээр өөрийн шндэт түрийвчийг бий болгодог байна.Гурван хэтэвчийг нууцлагдсан хэтэвч, далдлагдсан хэтэвч, биений хэтэвч хэмээн нэрлэдэг байна.Зөвхөн чиний сэтгэхүйд шидэт хэтэвчний ид шид бий болох тул хэн нэгэнтэй хамтарч ашиглах тухай ярих хэрэггүй юм.Иймээс нууцлагдсан хэтэвчийг хэн ч олохооргүйгээр сайтар гэртээ хадгалах хэрэгтэй.Мөнгө нууна гэдэг бол мөнгөтэй харьцах таны зөв хүмүүжлийн эхлэл.Харин далдлагдсан хэтэвчийг гэртээ хаа нэгтээ байлгах хэрэгтэй бөгөөд хэн нэгэнийг хүрэхээс сэрэмжилэх нь зүйн хэрэг.Тэгвэл биений хэтэвчийг биенээсээ огт салгах хэрэггүй,гадуур явахдаа цаг ямагт авч явах хэрэгтэй гэнэ.Ингээд юуны өмнө хэрэглэх зааварыг түшиглэн хамгийн энгийн жишээгээр утгачилж тайлбарлавал:Хүн болгон өөрийн гэрт зарцуулах зарлага орлогыг тооцсны эцэст хэдэн төгрөг гаргаж шидэт хэтэвчинд ургаж олшрох мөнгө хийх вэ? гэдэг нь өөр өөр байдаг.Хэрэв таны сарын цалин хаанаа ч хүрдэггүи бол их л бага мөнгийг шидэт түрийвчинд зориулах нь оилгомжтои.Гэлээ ч хамгнйн багаар бодвол 4000 төгрөгнөөс эхлэх нь тохижомжтой гэдгийг жич хэлэх байна.Иймээс энэ мөнгөөр жишээ татан шидэт хэтэвчний хэрэглэх зааварыг хөндөвөл 4000 төгрөгийг 2 хувааж 2000 төгрөгийг нууцлагдсан хэтэвчинд хийж үлдсэнийг нь мөн хувааж мянга мянгаар нь бусад хоёр хэтэвчинд хийх хэрэгтэй.Биений хэтэвчиндэх мөнгийг өөрийн хэрэгцээнд төлөвлөн зориулах бөгөөд нэмэлт гэнэтийн зарлага гарвал далдлагдсан хэтэвчнээс авч ашиглаж болно.Харин нууцлагдсан хэтэвчинд төлөвлөсөн ажил чинь нурсан ч гэлээ огт хүрэх ёсгүй!Энэ жишээн дээр дахин 4000 төгрөг орж иртэл биений болоод далдлагдсан хэтэвчиндэх 2000 төгрөгийг л ашиглах ёстой юм.Хэрэвээ та төлөвлөсөн хугацаандаа дараагийн 4000 төгрөгийг олж чадахгүйд хүрвэл үүнд гуньж гутрах хэрэггүй.Учир нь таны дараагийн ээлжинд далдлагдсан хэтэвчиндэх мөнгө хүлээж мөн би огт хоосроогүй гэдгийг илтгэх нууцлагдсан хэтэвч мөнгөтэйгээ байж байна.Гэвч ямар ч тохиолдолд нууцлагдсан хэтэвчинд орж болохгүй юм.Учир нь дээр дурьдагдаж байсан арбич хямгач,тэвчээртэй занг ямар ч хүн хэлсэн доор нь санаан зоргоор өөрт төлөвшүүлж чаддаггүй.Тэвчээртэй чанар үргэлж барагдахад хүрч байдагийг сана.Харин итгэл найдвар бий цагт тэвчээрээр дөрөөлж хэлсэн амандаа хүрч болдгийг санахад илүүдэхгүй ажээ.Энэ мөчид таны өөдрөг үзлийг зөвхөн нууцлагдсан хэтэвч тэтгэж харам сэтгэл харамч чанар чинь мөнгө өсгөж болох шидэт хэтэвчний ид шидийн суурь үндэсний хэсэг болж өгнө.Харамч чанар бол хүнд байх ёстой чанажын нэг гэдэгийг эртний Хятадын гүн ухаанчид сургаж иржээ.Өөрийгөө хайрлах сэтгэл байж харам сэтгэл зохицож байх учиртай аж.Тухайлбал нэгэн үнэтэй,үзэмжтэй сандал ширээний хүн байжээ гэж бодоё.Тэр хүн эд хөрөнгөө харамлах үүднээс өмхөрч үхширч хуучиртал нь харамлаж байвал энэ хүнд шидэт хэтэвчний харамын сэтгэл зохилдохгүй аж.Учир нь тухайн сандал ширээ тухайн хүний сэтгэлд нийцдэг байсан бол хуучирч эвдэрэхээс нь өмнө яаж ийм сандал ширээтэй болох вэ? гэдгийг тооцож судлах хэрэгтэй байж .Энэ үүднэс хуучнаа зарж,шинийг олж авснаар материаллаг эдэд тушигдсан харамын чанар нь сэтгэхүйн хэлбэрт тусгагдаж биеллээ олсноор номложээ.Хэрэв 4000 төгрөгөө төлөвлөсөн хугацаандаа олсон бол дахин 2 хувааж 2000 төгрөгийг нууцлагдсан хэтэвчинд нэмж хийснээр та  4000 төгрөгтэй болсон гэсэн үг.Хэрэвээ далдлагдсан хэтэвчинд мөнгө үлдсэн байсан бол энэ мөнгөнөөс тодорхой хувийг дараах жишээн дээр тайлбарлагдсаны адил хувааж хийнэ.Энэ нь далдлагдсан хэтэвчинд 600 төгрөг буюу анх байсан мөнгөний 60% нь үлдсэн байсан гэж үзье.Энэ тохиолдолд орж ирсэн 1000 төгрөгөн дээр 600г нэмж 2т хуваавал 800 төгрөг болно.Ингээд 800 төгрөгийг  далдлагдсан төгрөгийг далдлагдсан хэтэвчинд хийж үлдсэн 800 төгрөгийг 400 400 төгрөгөөр салгаж биэний хэтэвч нууцлагдсан хэтэвчинд салгаж хийнэ.Ингэснээр та биений хэтэвчиндээ 4400 төгрөгтэй боллоо гэсэн үг.Танд оилгомжгүй санагдвал цаас аваад зураглаж тэмдэглээд үзэх хэрэгтэй.Үүний эцэст та нууцлагдсан хэтэвчиндэх 4400 төгрөгнөөс сая орж ирсэн 2000 төгрөгийг хасахад 2400 төгрөг болох нь тодорхой бөгөөд энэ нь таныг дараагийн удаа 4800 төгрөг олох боломжтойг хэлж байна.Өөрөөр хэлбэл дараагийн тохиолдол 4000 бус 4800 төгрөг олох зорилт тавьж үүнийгээ дээрхийн адил 3 хэтэвчинд хувааж хийнэ гэсэн үг.Хэрэвээ саяны тохиолдол далдлагдсан далдлагдсан хэтэвчинд мөнгө үлдээгүй буюу үлдсэн мөнгөний 50% хүрэхгүй мөнгө үлдсэн байсан бол анхны адил 4000 төгрөг олох зорилт өмнөө тавих ёстой юм.Үнэхээр өөрт чинь боломж бололцоо бүрдэж байгаа бол та шидэт хэтэвчийг үүнээс ч их мөнгөөр хөтөлж болохыг дахин сануулахад илүүдэхгүй бизээ.Гэхдээ тэгш тоо сонгож авахыг анхааруулая.20000 40000 60000 80000 120000 гэх мэт.Шидэт хэтэвчийг Хятадууд ургаж буй цэцэгтэй зүйрлэн тайлбарласан байдаг байна.Цэцэгний үндэсийг нууцлагдсан хэтэвчтэй ишийг далдлагдсан хэтэвчтэй,харин дэлбээг нь биений хэтэвчээр зүйрлүүлж тайлбарлахыг оролджээ.

ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …