Тариалалтын явц 16.6 хувьтай байна

nhtdЭнэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийх юм байна. Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг,  370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс,  287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна. Үр тариаг энэ сарын 25-ны дотор,  төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …