Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого сэдэвт хэлэлцүүлэг болно

TOУИХ-ын “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээ болон бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан үндэслэл, үзэл баримтлал, судалгааны аргыг танилцуулна. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын /2015-2040/ төслийг танилцуулж, 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудын талаар мэдээлэл хийх юм байна.

Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг болон ажлын хэсгийн гишүүд, яамд, агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцох юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …