Баянгол дүүргийн ЖДҮДТ-өөс олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлжээ

bgd jduД.Ихбаяр захиралтай Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2015 он гарсаар  хэд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулж, энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг дүүргийнхээ иргэдийг олон талаар дэмжиж ажиллаасан байна. Дүүргийн ЖДҮДТ-өөс санаачлан хэрэгжүүлсэн ҮР ДҮНТЭЙ ажлуудаас та бүхэндээ танилцуулья.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ   ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөх салбар зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэр эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Жижиг дунд үйлдвэрийн 2014 оны ажлын тайлан, 2015 онд төвийн зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан санал хүсэлт, тулгамдаж байгаа асуудал цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар иргэдийг сонсож холбогдох хариултыг өгөв.

image001

 

 

“БИЗНЕСЭЭ ЭХЭЛ – БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” ТӨСӨЛ БИЧИХ  АРГАЧЛАЛЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагыг бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгох, аж ахуйн ур чадварыг эзэмшүүлж дүүргийн бичил бизнесийн хөгжлийг дэмжиж ажиллахад оршино.

Сургалтыг 2015 оны 02 сарын 10, 11, 12-ны өдрүүдэд, мөн 03 сарын 16, 17, 18-ны өдүүрдэд, 04 дүгээр сарын 29, 30, 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд НЖДҮДТ-тэй хамтран зохион байгуулсан. Сургалтанд дүүргийн 72 иргэн хамрагдан сертификат гардан авлаа.image003

 

“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2015” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД  ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДЭЭ ХАМРУУЛЛАА

Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дүүргийн үйлдвэр эрхлэгч 7 иргэнийг “Монголд үйлдвэрлэв-2015” үзэсгэлэн худалдаанд түрээсийн хөнгөлөлттэй талбайгаар ханган оролцууллаа. Уг үзэсгэлэнд оролцогчид 2 ээлжээр гарсан.

image005

 

 

БАЯНГОЛД ДҮҮРГЙЙН 50 ЖИЛИЙН ОЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛААГ ТОХИОЛДУУЛАН “БАЯНГОЛ-50 ЖИЛ” ХЯМДРАЛТАЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэхүү үзэсгэлэн худалдаанд дүүргийн нийт 30 үйлдвэр эрхлэгч иргэн хамрагдсан бөгөөд дүүргийн 50 жилийн ойн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн иргэдэд зориулан хямдралтай худалдааг зохион байгуулсан юм.image007

 

“БАЯНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-4” ҮЗЭСГЭЛЭН  ХУДАЛДААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бусдад таниулах, сурталчилах улмаар цаашид байнгын үйл ажиллагаатай болгох зорилгоор БГД-н Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, ИТХ-ын Ажлын алба Иргэний танхим, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран 3-р хорооллын эцэс “LION TOWER” худалдааны төвд амжилттай зохион байгууллаа.

image009

Эх сурвалж: mibgd.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …