С.Ганбаатар: Аймшигтай гэрээнд гарын үсэг зурсан

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Оюутолгой” ХХК-ний ТУЗ-ын дарга, гишүүд, бусад албаны хүмүүс Дубай хотноо “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн төлөвлөгөө” гэх баримт бичигт гарын үсэг зурсантай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ganbaatar22Тэрээр мэдээлэлдээ, “Энэхүү үл ойлгогдох байдлаар гарын үсэг зурсан баримт бичиг нь Монгол Улсад хор уршиг тарихаар байна. Үүний цаана Монгол Улс ойролцоо тооцоогоор 6 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна. Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн зөвшөөрөх нь Засгийн газрын засашгүй алдаа болно. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс монголын талын авах ногдол, авах ашиг 2048 оныг хүртэл 0 хувь болох бөгөөд татвар ногдох орлого буурна. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол Улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар байна” гээд иймд энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдлээ.

Энэ гэрээгээр Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан ийм аймшигтай гэрээнд гарын үсэг зурсан гэж тэрбээр үзэж байна.

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол улсын Засгийн газар

Эрдэнэс Оюутолгой ХХК

Туркойз Хилл Лимитед

THR Oyu Tolgoi Ltd

Oyu Tolgoi Netherlands BV

болон

Оюутолгой ХХК

нарын хооронд

2015 оны 5 дугаар сарын 18

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн энэхүү төлөвлөгөөг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Монгол улсын Засгийн газар;

Эрдэнэс Оюутолгой ХХК (“EOT”) (Монгол улсын Засгийн газрын хамт “Монголын тал” гэх)

Ба

Turquoise Hill Resources Limited, THR Oyu Tolgoi Ltd and Oyu Tolgoi Netherlands B.V.,  (хамтад нь “TRQ” гэх)

Rio Tinto International Holdings Limited (“Рио Тинто” гэх)

Ба

Оюутолгой ХХК (“OT ХХК” гэх)

нарын хооронд байгуулав. Бүгдийг нь хамтад нь “Талууд” гэнэ.

Харгалзан үзэх нь:

A. Талууд болон тэдгээрийн хамааралтай нэгжүүд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хөрөнгө Оруулалтын Гэрээ (“ХОГ” гэх) ба Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодогосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (“НӨОДТХНГ”) (энэ нь 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулсан

Б. “ХОГ” болон “НӨОДТХНГ” гэрээний дагуу ОТ ХХК нь Монгол улсын өмнийн говийн бүс нутагт Оюутолгой төслийн бүтээн байгуулалт хийж, ажиллуулж байгаа

В. ЭОТ ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон Эрдэнэс МГЛ (одоогийн Эрдэнэс Монгол ХХК) ХХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 28 дугаар шийдвэрээр ОТ ХХК дахь Монгол улсын Засгийн газрын хувьцааг эзэмшиж, төлөөлж байгаа

(Онцлох зүйлүүдийг орчуулав)

2.1 Оюутолгой төслийн бүрэн бүтээн байгуулалтыг түргэн үргэлжлүүлэхийн тулд талуудын хооронд үүссэн асуудлуудыг ойлголцож, шинээр шийдвэрлэх (МАШ ИХ ЯАРСАН УЧИР НЬ 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх, Эдгээрийг тогтож харна уу!!!)

2.2 Талууд нь

(а) ХОГ болон НӨОДТХНГ-ий нөхцөлүүдийг биелүүлж байгааг бататгаж байна (Үнэн хэрэгтээ РИО-гийн тал биелүүлээгүй маш олон заалт бий, Ингэснээр мөн л 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх нөхцөл бүрдүүлэх)

4. Далд уурхайн бүтэн байгуулалт

4.1 ХОГ-ний 9.6 заалт ёсоор Оюутолгой төслийн бүтээн байгуулалт нь үе шаттайгаар явагдаж болох юм. (Энд өөрсдийн зорилгод нийцүүлэхээр зориуд мушгин тайлбарлаж байна. Нэг л ТЭЗҮ-гээр явагдахыг зааснаас өөр заалт байхгүй. Өмнө гарсан зардлын хэтрэлтийг хууль ёсных болгох зорилготой байна. Ил, далд уурхай гэдэг бол зохиомол нэр томьёо, зардлын хэтрэлтээс бултах арга байж)

(а) Ил уурхайн үе шат гэж Оюутолгойн ил уурхайг бүтээн байгуулах, ажиллагаанд бэлтгэх, баяжуулах үйлдвэр, түүний дэд бүтэц, хоолойн ажлууд, далд уурхайн урдчилсан бүтээн байгуулалтын ажлууд

(б) Далд уурхайн үе шат гэж Hugo North Lift 1-ийг барьж байгуулах ба далд уурхайн хүдрийг боловсруулах зорилгоор баяжуулах үйлдвэрт өөрчлөлт хийхийг хэлнэ. Эргэлзээ төрүүлэхгүйн тулд Hugo North Lift 1-ээс бусад далд уурхайтай холбогдсон ямар ч ажил энд хамрагдахгүйг дурдах нь зүйтэй. (Далд уурхайн ихэнх хэсгийг нэгэнт барьсан нь тодорхой байна. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг бол монголчуудыг будилуулахын тулд гаргасан нэр томьёо болох нь харагдаж байна)

4.2 ТЭЗҮ гэдэг бол аливаа ашигт малтмалын ордын геологи-инженерийн шийдлүүд, хууль, үйл ажиллагаа, эзийн засаг, нийгэм, байгаль орчны болон бусад хүчин зүйлсийг уул уурхайн төслийн санхүүгийн ашгийг тодорхойлох зорилгоор нарийвчлан судалсан тодорхой судалгаа юм. Талууд ТЭЗҮ нь заавал мөрдөх биш ойролцоо тооцоолол гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрсөн болно. Энэ нь зөв гэдэг нь батлагдах албагүй тодорхойгүй байдлууд, урдчилан тооцоолох боломжгүй үйл явдлууд, бодит байдал дахь үр дүн ТЭЗҮ-гээс зөрөх зэрэг юм. (ТЭЗҮ-г өөрчлөхийг Талууд хүлээн зөвшөөрчээ. Засгийн газрын энэхүү үйлдэл нь монголчуудын эрх ашгийн эсрэг үйлдэл болсон байна)

4.3 Ил уурхайд гарсан зардал 2010 оны ТЭЗҮ-гээс зөрсөн байдлыг шалгасан олон удаагийн шалгалт, аудит үүний дотор Монгол улсын Засгийн газрын 3

сайдын санаачлагаар хийгдсэн аудитын үр дүнг үндэслэн Талууд доорх зүйлсийг зөвшөөрөв. Үүнд:

(а) Ил уурхайн үе шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу гарсан бөгөөд Сангийн яаманд хүргүүлсэн ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад нягт нямбай тусгагдсан байна (Зардлын хэтрэлт, Монгол улсад гараагүй зардлууд, зээлийн өндөр хүү, менежментийн өндөр төлбөр зэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байна)

(б) Зардлын зөрүүгийн тайлбарыг ойлголцсон бөгөөд энэ талаар ямар нэгэн санал зөрсөн дүгнэлт байхгүй, мөн Ил уурхайн үе шатны өртөг зардалтай холбоотой шийдвэрлэгдээгүй ямар нэгэн асуудал Талуудын хооронд байхгүй болно.(Татварын байцаагчид, төрийн албан хаагчид, цаашлаад Монгол төрийг басамжилсан үйлдэл болж байна. Тэр зардлын хэтрэлт гэдэг нь зөвхөн 2010-2012 оны асуудал бөгөөд 2013-2014 онд асар их зөрчил байгаа нь илэрхий.Энэ бүгдийг доорх 4.4 заалтаар луйвраа баталгаажуулахыг Ерөнхий сайд зөвшөөрчээ)

4.4 Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн Яам ОТ ХХК-ийн хүргүүлсэн 2010, 2011, 2012, 2013. 2014 оны санхүүгийн тайлангуудыг баталгаажуулна. (Энэ 7 хоногт бүх луйвардсан мөнгөө баталгаажуулж авахаар тохирчээ. Тийм учраас Дубайгаас бүтэн сайны шөнө, ажлын бус цагаар Монголд өглөө болох үед сүр дуулиантай зарласан байна. Монгол улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хэмээх Монгол улсын компани 2 яахаараа харь оронд очиж, сүр дуулиантай төлөвлөгөө гээчийг үзэглэв???).

5. Далд уурхайн үе шатны санхүүжилтийн зохицуулалтууд

5.3 Далд уурхайн төслийн санхүүжилтийн бүх үйл ажиллагаа болон үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал нь хамгийн түрүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийг эргүүлэн төлөх, түүний дараа Хувь нийлүүлэгчийн өрөнд тооцогдсон хүүг төлөх, дараа нь Хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн дүнг төлөх гэсэн дарааллаар явагдана. Энэ төлөлвлөгөөний 5.5 ёсоор энэхүү нөөцийг ОТ ХХК далд уурхайн бүтээн байгуулалтанд дахин зээлж болно. (ОТ ХХК нь энэ зээлийн дороос хэзээ ч өндийхгүй, Монгол улс ногдол ашиг хүртэхгүй. Мөн зээлийн үндсэн дүнг дараа төлөх дараалал нь хүртэл нийлмэл хүүгээр хязгааргүй хүүлэх зорилгоо бүр ил болгожээ.)

5.5 Санхүүжилтийн нарийвчилсан төлөвлөгөөний зарчим нь дараахь байдалтай байна. Үүнд:

(а) Банк санхүүгийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэх урдчилсан гэрээ, бусад арга замаар гуравдагч талаас авах төслийн санхүүжилтэнд (Далд уурхайн төслийн санхүүжилтийг оролцуулан) 6 хүртэл тэрбум долларын санхүүжилт босгох

(б) ОТ ХХК нь бэлэн мөнгөний менежмент хийх замаар хамгийн бага зардалтай санхүүжилтийг олохыг зорин ажиллана. (Ер нь бол өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явчих болсон нь илт байна. Гол нь бүх орлого нь гадаадад гараад зардал нэрээр дахин хэзээ ч эргэн ирэхгүй байгаа юм. Ийм механикм бүрдүүлж чаджээ, тэд)

5.6 Бүх лицензийг Засгийн газар саадгүй өгөх, зээлийн баталгаа гаргахыг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Дахиж ямар газар нутаг, баялгаа алга дарам цаасаар өгөх гэж байгаа нь нууцлагдмал байна.

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …