ОХУ-ын БХ-ын сайд Сергей Шойгу 60 нас хүрчээ

10463890_386468701557837_572032185085636008_nОХУ-ын  автономит  Тува улс Монголын нэг  хэг хэсэг байсан гэдэг.  1911 онд Чин улс мөхөж Ар Монгол тусгаар тогтноход  Гадаад Монголын Урианхайн хязгаар болох ТУвад Оросууд худалдаачидыг олноор суурьшуулан улмаар Монголын талыг барьсан Тувагийн ноёдыг өөртөө татаж 1922 онд  Монголоос салан  тусгаарлаж биеэ даасан улс олох  Бүгд найрамдах Тува улсыг  зарлан байгуулаад 22 жилийн дараа буюу 1944 онд Тува улс ЗХУ /тухайн үеийн Орос улс/-д дагаар орж Автономит муж болсон байдаг.   Дараа нь 1961 онд “Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Тува Улс” гэж өөрчлөн байгуулагдаж байв. ЗХУ-ын бутралаар Оросын Холбооны Улс тусгаар тогтноход байр суурь дээшилж 1992 онд одоогийн  ОХУ-ын  харьяа БНТУ нэрээр тогтжээ.

Сонирхуулж хэлэхэд Монголын Их яруу найрагч Ц.Нацагдоржийн “Миний нутаг” шүлэгт дурьдагддаг  “…Хэнтий Хангай Саяны Өндөр сайхан нуруунууд …”  гэх шүлгийн мөрд дурьдагдах Саяны нурууны ихэнх хэсэг нь хожим 1944 онд Тува улсыг ОХУ-ыг дагаар ороход  Монголын хилийн цаана үлдсэн байдаг. Их найрагчийг “Миний нутаг” шүлгээ бичсэн 1930-иад оны эхэн үед Саяны нуруу Монгол улсын  хилд харьяалагддаг байсан ажээ.

Өнөөгийн хүчирхэг ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын албыг  Монголчууд бидэнтэй язгуур соёл нэгтэй Тува улсын иргэн  Сергей Шойгу удирдаж байна. Тэрэээр өнөөдөр 60 насны босгыг алхаж, төрсөн өдрөө өөрийн төрөлх Тува улсдаа ирж тэмдэглэжээ. Түүний төрсөн өдөрт  Тува улсын Ерөнхийлөгч болон  ард түмэн хүндэтгэлээ илэрхийлсэн байна.

Оросын алдарт армийг зуун жилийн зайтайгаар Халимаг Монгол, Тува Монгол гаралтай эрчүүд удирдаж байгаа нь Монгол түмний бахархах зүйл билээ.  ОХУ-ын Батлан Хамгаалахын Сайд Сергей Кожегутович Шойгу бол  өнөөгийн Тувагийн БНУ-ын төдийгүй ОХУ, цаашлаад дэлхий дахины нэр нөлөөтэй  хүмүүсийн нэг яахын аргагүй мөн юм.

Манай улсын нам төрийн нэрт удирдагч  Юмжаагийн Цэдэнбал агсаныг  “бидний нутгийн хүн” гэж үздэг Тува түмний үг үнэний орчтой гэнэ. Учир нь  Шойгу-гийн төрсөн  Тува улсын  Чадаан хэмээх газар, Ю.Цэдэнбал даргын төрсөн Торхилогийн гол нь  Хөнтөргэй хэмээх Их давааны хоёр талд оршдог хөрш зэргэлдээ, айл  саахалт газар нутаг  ажээ.11350659_386468761557831_5568939778543455244_n11246175_386468801557827_3050329007120742020_n

11350902_10154270851838539_574422227744914312_n

11252354_386468861557821_6580612242457903134_n

Монгол гарвалтай ард түмний эв эе үрийн үрд батжих болтугай!

Б.Бат-Амгалан

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2023 оны дөрөвдүгээр сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” …