Машинтай хүн бүрт хэрэг болох 20 сонирхолтой санаа

Машин тодорхой хэмжээгээр хүмүүст маш их ашиг тустай байдаг хэдий ч цаг хугацааны эрхээр өндөр үнэтэй завсар арчилгаанууд таны цуглуулсан мөнгийг үрэн таран хийх нь дамжиггүй. Машин болгон өөр өөрийн хүчин чадал, дизайн, мотор зэрэг маш олон зүйлсээрээ ялгаатай байдаг. Харин нийтлэг тохиолддог асуудлуудыг хэрхэн хялбархан аргаах шийдэж болох дараах 20 санааг сонирхоорой.

1. Зүү хаана нь очихоор шатахуунаа дүүргэх вэ?

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-02Зарим шинэ жолооч нар авсан машиныхаа шатахуун дуусч байгааг мэдэхгүй, анзаарахгүй байх тохиолдол гардаг. Зураг дээр үзүүлсэн самбарын зургийг сайн санаад аваарай, эдгээр зураг бол машинаа шатахуунаар дүүргэх цаг болсныг илэрхийлж байгаа юм шүү.

2. Эд зүйлсээ хадгалах нэмэлт газар

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-03Хуучин хэрэглэхээ больсон ч юм уу эвдэрч хугарсан өлгүүрийг бид дахин ашиглаж болно. Жишээ нь жижиг торыг ашиглаад эд зүйлсээ хадгалах, өлгөх бас нэг зайтай боллоо гэсэн үг.

3. Гар ариутгагчаар мөс, цасаа цэвэрлэ

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-04Гар ариутгагч мөс, цасыг хайлуулдаг гэж мэдэх үү? Хэрвээ таны машины түгжээ мөснөөс болж гацсан бол түгжээний нүх рүү жоохон гар ариутгагч хийгээд хэсэг хугацааны дараа түлхүүрээрээ онгойлгож болно. Гар ариутгагчид агуулагддаг их хэмжээний спирт ийм ид шидийг үзүүлж байгаа билээ.

4. Салхины шилэн дээр гарсан жижиг цуурлыг хумсны будгаар дарах

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-01Хэрвээ таны салхины шил багахан ч гэсэн цуурсан (үсэрсэн чулуунаас үүсэх жижиг хагарал) бол хумсны өнгөгүй будгаар будаарай. Энэ нь цуурсан хэсэг цааш тэлж томрохоос сэргийлнэ.

5. Машиндаа зориулж touch дэлгэцтэй хөгжим тоглуулагч суурилуул

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-05Хэрвээ та технологийн багахан ч гэсэн сонирхол, мэдлэгтэй бол нэг л зүйлийг санахад болно. Raspberry Pi чип, Tontec 7 инчийн HD дэлгэц байхад л та өөрийн машинаа орчин үеийн touch дэлгэцтэй хөгжмөөр гоёж болно. Мэдээж энэ хоёр төхөөрөмжийг хэрхэн нэгтгэж нэг төхөөрөмж болгох тухай интернэт багахан ухаж үзэх хэрэгтэй байх. Гэхдээ маш энгийн зарчмаар ажиллах тул будлиад байх зүйлгүй.

6. Арын суудлын iPad тогтоогч

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-06Таблетыг бид өдөр тутмын хэрэгцээнд оруулаад удаж байна. Мэйлээ шалгах, интернэтээс мэдээ, мэдээлэл хайх, кино үзэх гээд л… Мэдээж, урт удаан аян замын турш арын суудалд суугаа бяцхан үрсээ уйдаахгүйн тулд та энэ төслийг хэрэгжүүлээрэй. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд даавууны өчүүхэн өөдөс, хатуу цаас, резин байхад л асуудалгүй хэрэгжинэ.

7. Резинээр утас тогтоогч хийх

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-07Жолоо барингаа утсаараа оролдох шаардлага зөндөө л гардаг. Энэ аргыг ашиглахад та нэг сумаар 2 туулай биш, бүр 3 туулай буудаж байгаа юм шүү. Утас чинь танд ойр байна, ингэснээр та хүссэн газрын зургаа харж, дуугаа сонсож чадна, аюулгүйн байдлын үүднээс та доошоо тонгойх хэрэггүй зам руугаа нэгэн зэрэг хараад л утсаараа хүссэнээ хийнэ, таны өмнөөс утсыг чинь резин барьж өгнө.

8. Бичгийн үдээс авагчаар түлхүүрийн оосорт түлхүүр нэмэх

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-08Түлхүүрийн оосорноос түлхүүр авах, хийхэд зарим нэгэнд нь үнэхээр бэрх зүйл. Үдээс тайлагчийн тусламжтайгаар энэ асуудлыг амархан шийдэж болно.

9. Теннисний бөмбөгөөр баримжаалан машинаа гаражид зөв байрлуулах

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-09Хэрвээ та гараждаа зөвхөн машин байрлуулдаггүй өөр бусад зүйлсээ хадгалдаг бол энэ арга танд тохирно. Гаражид элдэв новш овоолсноор гаражны зай багасч машинаа байрлуулахад бэрх байдаг. Тэгэхээр яг аль хүртэл машин тавих байнгын тэмдэгтэй байхыг хүсвэл таазнаасаа теннисний бөмбөг дүүжлээрэй. Ингэснээр та гараждаа овоолсон элдэв новшоо байнга мөргөөд байхгүй болно.

10. Бөглөө гаргагчаар машинд үүссэн жижиг хонхорхойг алга болгоорой

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-1011. Элдэв жижиг хайрцгаар хогийн сав хийгээрэй

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-11Заримдаа хаячих гэхээр хайран санагдаад байх тийм жижиг савнууд байдаг. Тэгэхээр тэр саваа та машины хогийн сав болгож машиндаа цэвэрхэн явсан нь дээр.

12. Гаражны хананд хаалга цохихоос хамгаалах зөөлөвч хийх

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-12Гараждаа машинаа тавиад машиныхаа хаалгыг онгойлгох тоолонд та гаражныхаа хананд цохьдог уу? Тэгвэл машиныхаа хаалгыг хамгаалах сайхан арга бол хэрэглэхгүй болсон хөөсөнцрийг ханандаа суурилуулаарай.

13. Машины ард нэмэлт камер суурилуулах

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-13Хэрвээ таны машин үйлдвэрээсээ арын камергүй бол түүнийг өөрөө суурилуулах олон газар бий гэдгийг бүү мартаарай.

14. Үс зайлагчаар машинаа гялалзуулж, борооны усанд бохирдохоос сэргийлэх

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-14Хэрвээ та машинаа гялалзуулах ваксгүй бол үс зайлагч гялалзуулаад өгнө. Үр дүнг нь хараад та маш их гайхаж үс зайлагчаас салахаа болих вий дээ.

15. Майонезээр наасан стикер арилгах

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-15Сонсоход сонин ч гэлээ үр дүнтэй арга байгаа юм. Стикер дээр багахан хэмжээний майонез асгаад 5 ба түүнээс дээш минутын дараа стикерээ арилгахад ямар ч төвөггүй цэвэрхэн арилна.

16. Хүний гар хүрч чадахгүй зай завсрын шороог халиваар цэвэрлэх

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-16Цэвэрлэмээр байвч гар тань хүрэхгүй зай завсрын шороог яах вэ? Тэгвэл халивт даавууны өөдөс ороогоод цэвэрлээд үзээрэй, үр дүн нь нүдэн дээр харагдана.

17. Их гэрлээ шүдний оогоор цэвэрлээрэй

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-17Их гэрлээ цэвэрлэх тусгай бодисгүй бол гэртээ байгаа шүдний оогоор цэвэрлээрэй. Таны шүдийг гялалзсан сайхан болгож байгаа юм чинь машины гэрлийг ч мөн гялалзуулаад л өгнө.

18. Хэрвээ та хол зайнаас машиныхаа удирдлагаар хаалганы цоожоо нээж хаахыг хүсвэл машиныхаа удирдлагыг толгойдоо барьж байгаад дараад үзээрэй

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-1819. Дүрдэг цайгаар өөрийн хүссэн үнэрийг машиндаа үнэртүүлээрэй

XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-19Дүрдэг цайгаар машиндаа үнэртүүлэгч хийж болно. Учир нь цайнд үнэр амт оруулдаг ургамал байдаг, тиймээс яагаад машиндаа цайгаар үнэр оруулж болохгүй гэж?

20. Аягаа тавих газар алга уу? Гутал ашиглах уу? Толгойгоороо хөл, хөлөөрөө толгой хийнэ үү хамаа алга. Нөхцөл байдалд тохирох боломж бололцоо юу л байна бүгдийг л хийж ашиглах хэрэгтэй.
XopoM.com-Машинаа-өөд-нь-татах-20-санаа-20
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/86397/ © XopoM News

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …