“Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг өнөөдрөөс олгоно

litsenz-5Хууль зүйн сайдын 2015 оны А/102 дугаар тушаалын нэмэлт өөрчлөлтөөр баталсан “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг 5-р сарын 25-наас үнэмлэхээ үрэгдүүлсэн жолооч нарт олгохоор хэвлэж байна.
ЦЕГ-ын Лицензийн төв тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн, үнэмлэхээ үрэгдүүлсэн хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хугацаанд нь /үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тодорхой шалтгааны улмаас тасалдсан, зогссон үед/ олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн үед жолоочийн түр зөвшөөрлийг батлагдсан загварын дагуу 3 сар хүртэлх хугацаагаар түр олгож болно.

12.2 Энэ журмын 12.1-т заасны дагуу жолоочийн түр зөвшөөрөл авахыг хүссэн хүн энэ журамд заасан материалыг бүрдүүлж, жолоочийн түр зөвшөөрлийг авна.

12.3 Жолоочийн түр зөвшөөрөл нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн үнэмлэхийн бүртгэлийн хуудсанд жолоочийн түр зөвшөөрөл авсан хүний талаар тэмдэглэл хийнэ.

12.4 Жолоочийн түр зөвшөөрөл авсан хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоход түүнд олгосон жолоочийн түр зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгоно.
3. Мөн журмын 7.6 дахь заалтыг хүчингүй болгосугай

Жолооны үнэмлэх хэвлэгдэн гарах хүртэл буюу 3 сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд жолооны үнэмлэхээ авахдаа түр зөвшөөрлөө хураалган авна. Дэлгэрэнгүй мэдээллийг /Ажлын өдрүүдэд ажлын цагаар/ 70006996 утсаар лавлана уу.

Жолооны үнэмлэх хэвлэгдэн гарах хүртэл буюу 3 сарын хугацаанд хүчинтэй байх бөгөөд жолооны үнэмлэхээ авахдаа түр зөвшөөрлөө хураалган авна. Дэлгэрэнгүй мэдээллийг /Ажлын өдрүүдэд ажлын цагаар/ 70006996 утсаар лавлана уу

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …