Ж.Түдэвдорж: Удам угсаагаа авч үлдэх талаар уриалья

түдэвдорж“Ураг-Удам-Уламжлалын холбоо”-ны Ерөнхий зохицуулагч  Ж.Түдэвдорж

Юуны өмнө “Өглөө.мн” сайтын уншигчдадаа энэ өдрийн амгаланг айлтгая. Нийгмийн хөгжил, дэвшлээ дагаад үндэсний уламжлалт хэл соёл, ёс суртахуун, дэг жаяг алдагдаж Монгол гэх үндэстний уламжлал соёлыг  улам бүр доройтуулж байна. Үүнтэй уялдуулан нийт монголчууддаа хандаж   дараах хоёр   зүйлийг уриалж байна.

Нэн тэргүүнд ураг удмын уламжлалт хуультай болъё. Яагаад эрдэнэт хүнийхээ үр удамд анхаарал тавьсан хууль бий болгож болохгүй гэж. Хүнд чиглэгдсэн “Гэр бүлийн тухай хууль”-аас өөр хууль бидэнд байдаггүй. Мөн ураг удмын уулзалт зөвөлгөөн зохион байгуулж хэвшихийг төрийн өндөрлөгүүдээс хүсч байна. Тэгэхгүй бол ургийн бичиг мартагдсан энэ үед ураг удам, хамаатан садангаа мэдэхгүй гэр бүл болох явдал ихэсчээ. Хамгийн гол нь эрт дээр үеэс өвөг дээдэс маань үр хүүхдээ айл гэр болоход хэний хүүхэдтэй сууж байна, удам судар нь хэр сайн талаар сайтар судалдаг. Хэрвээ цусан төрлийн хүнтэй суух гэж байгааг мэдвэл хориглож гэр бүл болсноор өөрсдөд нь төдийгүй үр хүүхдэд нь хэрхэн муугаар нөлөөлөх талаар тайлбарлаж өгдөг байлаа. Гэтэл одоо гадны хэл усыг нь мэдэхгүй хүнтэй гэр бүл болж, харийн оронг үй түмээрээ зорих боллоо. Хэрэглэж буй хоол хүнс, унаж эдэлж буй унаа тэрэг бүгд гадны бүтээл. Бүр малдаа хүртэл машинаар явдаг амьдралын сөрөг хэв маягтай болж. Улам л Монголоосоо холдоод байна.

Нийгэмд гарч буй гэмт хэргийг үйлдэгчид нь удам угсаагаа мэдэхгүй, ёс суртахуунгүйгээс болоод эцэг эхээ хөнөөх, хамаатныхаа хүүхдийг хүчиндэх зэрэг аймшигт гэмт хэргийг үйлдээд байгаа юм.

Хоёрдох уриалга бол  эрдэм шинжилгээний институттай болох явдал юм. Ингэхдээ манайдаа томоохонд тооцогдох Гэрлэх ёслолын ордонг олон түмэнд нээлттэй болгож дотор нь эрдэм шинжилгээний институт байгуулах хэрэгтэй. Тухайн гал голомтоо бадрааж буй айлын ургийг хөтлөх, Монголын уламжлалт өв соёлыг авч үлдэх томоохон ажлуудыг хиймээр байна. Эцэст нь хэлэхэд эх орноо хөгжүүлье гээд байгаа. Энэ бол цэвэр иргэн хүний ухамсартай холбоотой. Нийслэлийг хөгжүүлье, тохижуулъя гээд байгаа нь ч үүнтэй холбоотой юм шүү дээ.

Ugluu-logo6

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …