Чингэлтэйчүүд 518.3 тонн хог, хаягдал цэвэрлэжээ

hog-6Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран 5 дугаар сарын 23-ны Бямба гарагт дүүргийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

Их цэвэрлэгээнд төрийн байгууллагын 400 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны сайн дурын 200-гаад иргэн, Батлан хамгаалахын их сургуулийн 82 оюутан, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ий 50 ажилтан, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран хороодын тодорхой хөдөлмөр эрхлээгүй 60 иргэдийг түр ажлын байраар хангаж урамшуулал олгож ажиллав. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 900 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 2000 гаруй хүн, 68 Сууц өмчлөгчдийн холбоодын 100 ажилтан, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-ийн 98 ачигч, жолооч болон 78 зам талбайн үйлчлэгч нар оролцож нийт 3062 хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 240.000м2 талбай цэвэрлэж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллагын 36 машинаар ачилт хийгдэж 518.3 тонн хог хаягдлыг 79 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ.

hog-21 hog-7 dara-2

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …